Стратегийн хүнс импортох, экспортлох зөвшөөрөл олгов

img

Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамнаас энэ оны хоёрдугаар хагас жилд Стратегийн хүнсийг импортох, экспортлох зөвшөөрлийг  олгожээ. Тодруулбал, Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт болон Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны хоёрдугаар хагас жилд стратегийн хүнс (хүнсний болон үрийн улаанбуудай, малын мах, гурил, сүү)-ийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулж дүгнэсэн байна.

й

2014 оны хоёрдугаар хагас жилд нийт 12 300.0 тн мах экспортлох зөвшөөрлийг 14-н аж ахуйн нэгжид, 637.0 тн үхрийн мах импортлох зөвшөөрлийг 3-н аж ахуйн нэгжид, 21.0 мян.тн улаан буудай импортлох зөвшөөрлийг 3-н аж ахуйн нэгжид олгожээ. Мөн 27 220. тн улаан буудайн гурил импортлох зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгжид, үйлдвэрийн аргаар боловсруулсан 300.0 тн шингэн сүү импортлох зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид, 3 000.0 тн хуурай сүү импортлох зөвшөөрлийг 5-н аж ахуйн нэгжид тус тус олгосон байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ene odoo yamar geech balai youm bolood bna aa ugui tegeed ter mah hunsnii zah deer 3 togrog bolood iluudeed bga youm uu. ter guril bas 1kg 500 boltloo iluudeed bga youm uu, er n ooroo heregleed iluu garval bu*d hudalddag 2000 jiliin omnoh hudaldanii soel shu dee tegtel ene erh olgoson kompanii jinhene ezdiig bugdiig shalgah heregtei. ene garch bga shiidver n eruul saruul uhaan bna uu
2014-07-29
zochin:
exleed dotoodiinxoo erelt xeregtseegee xangax xeregtei.ar ovriin xaalga luivarchdiin xiij bgaa ajil shuu dee
2014-07-29
uhriin mah imfortlono :
yugaa hutsaad bnaa teriig avah gadaad valiut bgaa muu suugeer bas yah geed bgaan heden archaagui yumnuuda uhriin bugsund naaj tejeehiig boddogui zasag eruusuu turiin bodlogo bish heden kompaniin ashig oloh bodlogo l yavaad bna daa
2014-07-29
zev,:
хамгийн түрүүнд импортлохыг хориглох бараа бүтээгдэхүүнүүд чинь л эд шүү дээ. сүү, мах, гурил, улаан буудай, төмс, хүнсний ногоо. эдгээрийг импортлох бус дотооддоо үйлдвэрлэн хангадаг болчихвол валютын гарах урсгал буурна. дээр нь тансаг хэрэглээг хязгаарлавал нилээд хэмнэлт хийгдэнэ. харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин, механизмыг одоохондоо яалт ч үгүй валютаар авахаас өөр аргагүй.
2014-07-29