Энэ бол сэтгүүлчийг мохоох гэсэн арга

img

"Өглөөний сонин"-гийн Эрэн сурвалжлах албаны дарга Р.Саруултөгст холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хаалттай эхэллээ. Сэтгүүлч Р.Саруултөгс ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржийн дансанд таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжин орсон гэх мэдээллийг дэлгэж, хэд хэдэн цуврал нийтлэл бичсэн юм. Харин түүнийг хүний нэр төрд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгч, өнөөдөр уг асуудлыг хэлэлцэж байгаа нь энэ. Шүүх хурал нээлттэй гэж байсан ч шүүх бүрэлдэхүүн орсноор сэтгүүлчдийг хаалганы гадна үлдээсэн юм. Энэ үеэр шүүхийн гадна "Өглөөний сонин"-гийн сэтгүүлчдийн төлөөлөл "Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй", "Германы Элчин сайд асан Б.Даваадорж сэтгүүлчээс бохир савраа тат" гэх мэт бичиг барин зогсч, эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

ө

Шүүх хурлын өмнө "Өглөөний сонин"-гийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Туулаас уг асуудлын талаар товч тодруулга авсан юм.

ө

-Ямар шалтгаанаар танай сонингийн сэтгүүлчийг шүүж байгаа талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Анхны нийтлэл хэзээ гарсан вэ?

2013 оны тавдугаар сараас эхлэн манай сонин Монгол Улсаас Германд суух элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монгол Улсаас таван удаагийн үйлдлээр 201 мянган евро орсон гэсэн мэдээллийг дэлгэсэн. Зөвхөн энэ мэдээллийг дэлгээд зогсохгүй өмнө нь энэ хүний холбогдож байсан хэргийн хурлын протоколуудыг авч, олон нийтэд мэдээлсэн. Манай сонинг энэ мэдээллийг гаргасны дараа Б.Даваадорж "Өдрийн сонин"-нд ярилцлага өгсөн байдаг. "Өглөөний сонин дээр ийм мэдээлэл гарсан байна" гэсэн Өдрийн сонины сэтгүүлчийн асуултад "Тийм ээ, таван удаагийн үйлдлээр миний данс руу мөнгө орсон нь үнэн" гэж яриад, өөрөө нотолсон байгаа.

6

-Данс руу нь мөнгө орсон гэдгийг өөрөө нотолсон гэлээ. Тэгвэл сэтгүүлчийг яагаад яллах гээд байгаа юм бол?

-Сэтгүүлчийг баримт олж авсан эх сурвалжаа хэл гэж тулгаж байна. Энэ нь сэтгүүлчийг мохоох гэсэн арга. Сэтгүүлч бол энэ мэдээллийг ганцхан эх сурвалжаас аваагүй. Маш олон эх сурвалжаас мэдээллээ авсан. Тухайн үед манай сонинг энэ мэдээллийг хөндөж бичиж байхад Германд байдаг Монголын Элчин сайдын яамны хоёр хүн руу "Б.Даваадоржийг Германд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлж байна. Энэ хүний албан тушаал нь саад болоод байна" гэсэн майлыг хүртэл бичиж байсан. Энэ мэт олон эх сурвалжаар манай сэтгүүлч мэдээллээ баталгаажуулсан.

6

-Шүүхэд өгөх болсон анхны үндэслэл нь нэр төрд халдсан, гүтгэсэн гэж байсан?

-Гүтгэсэн зүйл ерөөсөө байхгүй. Нэр төрд нь халдаад, мөнгө угаажээ гээд бичсэн ганц үг, үсэг, өгүүлбэр ч  байхгүй.

6

-Хэдэн цуврал нийтлэл байгаа вэ?

-5-6 нийтлэл байгаа. Энэ хүнтэй холбоотой олонд ил болгоогүй мэдээлэл одоо ч бидэнд байна. Таван удаагийн үйлдлээр түүний данс руу хэн хаанаас мөнгө хийснийг шүүх тогтоогоогүй байх. Харин бид баттай бус эх сурвалжаар үүнийг олоод авчихсан байгаа.

ө

Сэтгүүлч Р.Саруултөгсийг Эрүүгийн хуулийн 111.2 дугаар зүйл ангиар шүүж байна. Шүүх хурлын шийдвэрийн талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
ßìàð àðä ò¿ìýí áàéíà òèéì òºð çàñàã áàéäàã þì. ìàíàé òºð çàñãèéí áàéæ áàéãàà ìºí ÷àíàð áîë ìàíàé èðãýäèéí ººðñäèéí ¸ñ ñóðòàõóóíã¿é áîëæ ÿëçàðñàí ìºí ÷àíàðûí èëðýë ø¿¿ äýý. ¨ñ ç¿éòýé,ººðèé㺺 õ¿íäýëäýã, øóäàðãà,áîëîâñðîëòîé èðãýä ìàí-àí øèã æîðëîíã ñîíãîæ ºìõèé ñàìõàéí äóíä ñóóõ óó ,ààí.
2014-07-30
moltsog:
haraal edsen mongol ochih sonirhol ch alga bosoo edne vv *ee yynyy odoo dvvrsen china bolchoosoi engej lagaa shig amidarch bxaar
2014-07-30
зочин:
өнөө хүзүүгүй нөхөр хаагуур нь яваад байнаа.их л уран гоё донгоддогсон. алтанхуяг ч алийгаа алджээ.өндөр хүүхэнтэй явалдахас өөр чаддаг юм байдаг юм боловуу
2014-07-29
duu hooloi:
shvvgchid n ch gesen setgvvlchdiin esreg b.h b.lgvidee uls oron mini awilgald idegdej duusch b.ashdee
2014-07-29
duu hooloi:
shvvgchid n ch gesen setgvvlchdiin esreg b.h b.lgvidee uls oron mini awilgald idegdej duusch b.ashdee
2014-07-29
наранхүү:
ардчиллынхан угаасаа ийм л хүмүүс хүн алахаас буцахгүй хүмүүс шүү дээ араяй дэндэж байнаа ард түмэн минь яалтай ч билээ дээ
2014-07-29
иргэн:
ан-хан анх гарч ирэхдээ хэвлэлийн эрх чөлөөг юу гэж хэлж гарч ирлээ? одоо өөрсдөө эргэж байна уу?
2014-07-29
иргэн:
ан засаг барьж байхад хэвлэлийн эрх чөлөө,хүний өмч хөрөнгөнд халдах явдал байсаар байж,коммунист дарангуйлал тогтсоор байх болно.
2014-07-29
irgen:
hezee neg eh orondoo saikhan amidrana daa muu har avilgachid neg udur suireh bolno gedegt naidaj bna
2014-07-29
ganaa:
yalzarsan novshiin oron.
2014-07-29