Сар шинийн эхний өдрүүдэд автобуснууд 08 цагаас 23 цаг 30 минут хүртэл үйлчилнэ

img

17 дугаар жарны “Илжиг“ хэмээх төмөр туулай жилийн сар шинийн 1,1,2,3  өдрүүдэд ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүний тоог  дараахь байдлаар зохион байгуулна.  Үүнд:  Нийтийн тээврийн үйлчилгээг  2010 оны 2 дугаар сарын 3,4-ны өдрүүдэд 08 цагаас 23 цаг 30 минут,  2 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд 08 цагаас 22 цаг 30 минут  хүртэл явуулна.  Үндсэн 54 чиглэлд их багтаамжийн 618 автобус, троллейбус, туслах 31 чиглэлд 363 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их багтаамжийн 58 автобус, нийт 1039  тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.  Сар шинийн баяраар хот орчмын болон хотын захын хорооллууд хүрэх  чиглэлүүдийн автобусны тоо нь ажлын өдрүүдийн гаралтаар үйлчилнэ.  Шархад, 7 буудал, Улиастай, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх, Цайз гэсэн чиглэлүүдэд бага оврын 36 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна.  Нийтийн тээврийн газрын 32-31-76, 32-63-52  дугаарын утсаар микро автобусны захиалгыг авна.       Таксийн үйлчилгээг 14 аж ахуйн нэгжийн 419  тээврийн хэрэгслээр явуулж дуудлагаар үйлчилнэ. Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ