Б.Эрдэнбилэг, Ч.Хоролсүрэн нараар 291.708 ам доллар нөхөн төлүүлжээ
МИАТ ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар нь 2008 оны 3-8 дугаар сард МИАТ ТӨХК-иас электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр хувьдаа хууль бусаар мөнгө завшсан аж. Нийт таван удаагийн үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг-Конг руу 291,708 ам.доллар буюу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж МИАТ ТӨХК-д онц их хэмжээний хохирол учруулжээ.
a
Эдгээр хүмүүсийн үйлдэлд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Улмаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж, төрд учруулсан 291.708 ам доллар буюу 338.447.181,36 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ