Засгийн газар маргааш Хөвсгөлд хуралдана
Засгийн газар маргааш Хөвсгөл аймагт хуралдаанаа хийхээр өнөөдөр тус аймгийг зорих гэж байна. Эдийн засаг хүнд байхад илүү зардал гаргалаа гэсэн шүүмжлэлд Ерөнхий сайд “Биднийг хөдөө очиж амрах нь гэсэн яриа гарсан. Тийм зүйл байхгүй ээ, дандаа юм завхруулж гуйвуулж байдаг хүмүүсийн ажил л даа. Тэгж хэллээ гээд Засгийн газар хөдөө хуралдахаа болихгүй. Бид энэ сарын 31-нд Хөвсгөлд хуралдана. Яагаад тийшээ явж хуралдах гээд байна гэхээр Хөвсгөлийн замыг барьж дуусгалгүй их олон жил болж байгаа. Өнгөрсөн жил ашиглалтад өгнө гэсэн ч чадаагүй. Энэ замын ажилтай танилцмаар байна” гэсэн тайлбарыг өгсөн.
а
Хэл ам, шүүмжлэл дагуулан гадаалсан хуралдааны үр дүн шууд харагдах учиртай. Ашиглалтад өгөхөө мартаад чамгүй олон жилийг үдэж байгаа Хөвсгөл чиглэлийн замын ажил Засгийн газрын хуралдааны дараа хэрхэн өрнөх, цаашлаад ямар хугацаанд хүлээлгэж өгснөөс энэ удаагийн хуралдааны үр дүнг харж болно. Газар дээр нь очиж, дэргэд шийдвэр гаргаж буй ажилд ахиц гарах нь тодорхой биз ээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ