Үлэг гүрвэлийн музейг дээрэмдэж аваагүй гэлээ

img

Соёл, спорт , аялал жуулчлалын яамнаас “Өдрийн сонин” - ы 2014 оны 7 дугаар сарын 28-ны 178 дугаарт нийтлэгдсэн “Монголын төр дээрэмд гаршиж байна ” гарчигтай өгүүлэлд хуучнаар В.И.Лениний музейн байр хувьчлагдсан байсан мэтээр ташаа мэдээлснийг албан ёсоор няцааж байна хэмээн мэдэгдлээ. Тус яамны зүгээс мэдээлэхдээ,

ы

"В.И.Лениний музейн барилга нь 1973-1980 онд Соёлын яамны захиалгаар улсын төсвөөр, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр баригдаж 1980 онд ашиглалтанд орсон. Энэ барилгыг төр аль нэг олон нийтийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан, худалдсан, шилжүүлсэн тухай Засгийн газрын шийдвэр огт гарч байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас шүүхээс уг барилга төрийн өмч болохыг хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн удаа дараа тогтоосон билээ.

ый

Харин Лениний музейн барилгыг ашиглаж байсан МАН нь тус барилгыг газрынх нь хамт иргэн Г.Алтантай 2012 оны 11 сарын 6–ны өдөр байгуулсан нэг сая ам.долларын зээлийн гэрээний барьцаанд тавьсан бөгөөд одоо бид тус барилгыг зээлийн барьцаанаас гаргуулах талаар ажиллаж байна.

й

Мөн уг барилгад үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон нь Монгол улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, Онцгой байдлын газрын техникийн үзлэгээр тус тус тогтоогдсон болно. Тухайлбал, барилгад одоо  бохир , цэвэр усны холболт болон халаалтын холболт байхгүй, хана болон шат нь олон газартаа нурсан, цахилгаан нь барилгын их засвар орохоос нааш холбох боломжгүй болсон бөгөөд усны шахуургыг нь Тусгаар тогтнолын ордонд аваачсан байдалтай байна.

йы

В.И.Лениний музейг хүлээн авах үеийн зурагнаас...

ы

Түүнчлэн уг барилгад үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгч нарын Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн дагуу 2012 оны 2 сарын 1,  2012 оны 2 сарын 16-нд  тус тус дуусгавар болсон байсан. Иймд,  хуучнаар Лениний, одоогийн Үлэг гүрвэлийн төв музейн барилгаас бизнес эрхлэгч нарыг төр хөөж гаргасан мэт мэдээлэл нь мөн ташаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.

ы

Ямартай, Үлэг гүрвэлийн төв музей болон шинэчлэгдэж буй тус барилгын засварын ажил үргэлжлэн хийгдэж байгаа ба ганц танхимыг нээж, үзмэрүүдээ байршуулаад байгаа юм. Музейн барилга бүрэн ашиглалтад орох хугацаа засварын ажлаас үүдэн багагүй хугацаа зарцуулахаар байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээлж байна.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

арай өөр:
энэ барилгын тухай арай өөр мэдээ баримт байдаг юм гэсэн шүү одоо сайн нягтлах арга хүн хүч байхгүй л дээ бүгд хаалттай байгаа
2014-07-30
саран:
ман ард тумнээ боддог юм уу ленины музей хуухдийн парк гээд ард тумэн ур хуухдуудийн узэж харах амрах орчинд халдаж байсан бухнийг угуй хийчихээд ямарч хариуцлага тооцохгуй енгерч байгаа нь сонин энхбаярын авсан байшингийн булангийн зочид буудлаас болж хичнээн амьтаныг холбогдуулж байна хуулийн емне бугд тэгш эрхтэй байвал улс хегжине шуу дээ
2014-07-30
иргэн:
ман ямар ханаж цадах биш. ерөөсөө улсын нэртэй өнгөтэй өөдтэй байшин сав, гудамж талбай юу байна бүгдийг ман даа хандивлачихгүй юу даа. төрийн ордныг ман-д өгчих. ихтэнгэрийг тэр номингийн баярсайханд бүгдийг нь өгцгөөе ардуудаа. ман баяжвал, ядарсан ардууд баяжина. ман даа мал хуй, мөнгө цаас, даавуу шуувуу юу байгаагаа хандивлаацгаая ард түмээн.
2014-07-30
sandagaa:
2uulaa luivarchin shuu dee . mongold namuud ustah boltugai heseg buleg humus turiin erhiig avahaa baigaasai
2014-07-30
зочин:
man hulgaich uu. an hulgaich uu. ene muzei chini oros uls uuriin hurunguur barij man belgend ugsun huviin umch . door neg avilgach l alar man iig hulgaich gejee. huts muu hurliiz mini. ene nam mongol ulsiin tusgaar togtnoliig olsiim za. chinii an yu hiisiim unuudur ard irged yaj amidarch baina.
2014-07-30
zochin:
ter shatdag bombogoriin altan baihdaa ! haana l bol huruugaa dursen yvah avgai ymdaa ! man namiin idemhii gurveluud !
2014-07-30
баагий.:
луйварчин ман хэцүү хэцүү
2014-07-30
zochin:
man-yn khulgaichid mini ingeji khutsatsgaakhaa bolioch. ta nar kharin tus muzein barilgyg ard tumnees khulgailji nileed olon jil ashig olson baikh shuu
2014-07-30