Монголбанк Х.Тэмүүжин сайдад талархал илэрхийлжээ
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд Монголбанкнаас талархал ирүүлсэн байна. Учир нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ФАТФ/ ээлжит чуулганаараа Монгол улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлуудаа зассан явдлыг өндрөөр үнэлж, өөрийн хяналтаас гаргах тухай шийдвэр гаргасан аж.
a
Энэ тухай Монголбанкинд албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Монгол Улс 2011 оноос эхлэн уг хяналтад орсон бөгөөд хяналтаас гарах гэж олон ажил хийж байжээ.
s
Тиймээс олон улсад ийнхүү үнэлэгдэхэд Хууль зүйн яам түүний удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн төв банкны удирдлагууд талархал илэрхийлсэн аж.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ