“Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр” –ийн хүрээнд үзэсгэлэн гаргана
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газраас иргэнд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байгаа аж.
ы
Энэ сарын 25-ны байдлаар тендерт шалгарсан 49 сургалтын байгууллагад 985 иргэн суралцаж байгаагийн 452 нь бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ, 431 нь боловсруулах үйлдвэр, 67 нь барилга болон техникийн үйлчилгээ, 29 нь уул уурхай, олборлолт, 6 нь ХАА, ойн аж ахуй, ан агнуурын чиглэлээр суралцаж байна.
йы
Эдгээр байгууллагуудаас “Хүүхдийн эрх хамгаалах сургалтын төв”-д суралцсан суралцагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах, “Лонда” сургалтын төвд суралцсан суралцагчдын сурах хугацаандаа шинээр эзэмшсэн үс засалтын ур чадварыг харуулсан үзүүлбэр үзүүлэх, Чадамжийн гэрчилгээ гардуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
ы
Тус арга хэмжээ энэ сарын 31-ний өдрийн 14.00 -16.00 цагт, Нийслэлийн нутгийн захиргааны 4 дүгээр байр /хуучнаар Улаанбаатар шилэн банк/ үзэсгэлэнгийн танхимд болох аж.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ