Явуулын хөдөлмөрийн бирж ажиллаж эхэлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 145-д “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Тус ажлын хүрээнд Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв хамтран явуулын хөдөлмөрийн биржийг энэ долоо хоногоос эхлэн ажиллуулж эхэлжээ. Энэ талаар Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн биржийн захирал Б.Эрдэнэбатаас тодрууллаа.
6
-Явуулын хөдөлмөрийн бирж ямар маршрутаар явж байгаа вэ.
-Бид энэ долоо хоногоос Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны иргэдэд чилгэсэн ажлыг эхэлүүллээ. Дөнгөж эхэлж байгаа ажил тул энэ талаарх мэдээлэл хүмүүст сайн хүрээгүй байна. Тиймээс бид дараа долоо хоногоос эхлэн маршрут гаргаж очих дүүрэг хорооныхоо хөдөлмөрийн хэлтэстэй холбогдож урьдчилан зарлана. Мөн хүн ам ихээр төвлөрсөн Нарантуул, Хархорин, зэрэг томоохон захууд дээр очиж ажлын байраа танилцуулна.
6
-Ажлын байрны мэдээллээс өөр нэмэлт ажил хийгдэж байгаа юу?
-Нээлттэй ажлын байрыг санал болгох, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөгөө заавар өгөх, мөн ярилцлаганд орохдоо юуг анхаарах гэх мэт ажлын байртай холбоотой бүхий л асуудлаар зөвөлгөө өгч туслана.
6
-Явуулын хөдөлмөрийн биржийг зөвхөн дулааны улиралд л явуулах уу?
-Жилийн дөрвөн улиралд ажиллуулахаар төлөвлөж байна. Одоогоор Хөдөлмөрийн төв бирж, ХЭҮТ-өөс бинзен тосны мөнгийг нь гаргаад Монголын залуучуудын холбоонд ашигладдаггүй байсан 1987 онд үйлдвэрлэсэн автобусаар үйлчилж байна. Цаашдаа томоохон ажил олгогч нартай хамтарч ажиллан хүний нөөцийг нь бүрдүүлэх замаар хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхээр төлөвлөж байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллах боломжтой.
7
-Хамгийн эрэлт ихтэй байгаа ажлын байр юу байна?
-Урин дулааны улирал учир бүтээн байгуулалтын ажлын байр эрэлт ихтэй байна. Ажилчдыг бригад болгож авах, хөдөө орон нутагруу явуулах сонирхолтой ажил олгогчид нэлээдгүй байна.
7
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ