"Olgii Сup" ирэх сард болно

img

Ирэх сарын 25-30-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт "Olgii cup" боксын олон улсын тэмцээн болно. Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол зэрэг орны тамирчид өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнд амжилт гаргасан тамирчдаар шигшээ багаа бүрдүүлж, ирэх намар Солонгосын Инчён хотод болох Азийн наадамд оролцуулах юм байна. Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлэгч Э. Бадар-Ууган  тус тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажилтай танилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ