Сүрьеэгийн тархалтын судалгаа эхэлжээ
Эрүүл мэндийн сайдын 43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж буй. Уг судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 дугаар хорооны нийт 6500 иргэн хамрагдах бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
а
Сүрьеэгийн тархалтын судалгааны нээлт энэ сарын 24-нд тус дүүргийн 25 дугаар хороонд болжээ. Зөвхөн энэ хорооноос 600 иргэн уг судалгаанд хамрагдах юм байна. Судалгааны үеэр ХӨСҮТ-ийн судалгааны баг хүн амыг бүртгэж, сүрьеэгийн асуумж авах, өндөр, жин даралтыг үзэх, рентгэн зураг, цэрний шинжилгээг авна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ