Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хүргэв
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хуралд 10 гишүүн оролцож, 9 нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Улмаар хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэхэд 2.5 болон 1.5 гэсэн хоёр сонголтоос 1.5 хувь байх нь зүйтэй гэж үзсэн байна.
1
Зургаадугаар сарын эцэст хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдсэн инфляци 14.6 хувь, нийслэлийн хэмжээнд 15.1 хувьд хүрч өссөн, мөн ам.долларын чангаралтай холбоотойгоор иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор ийнхүү бодлогын хүүг чангаруулжээ. Ингэснээр оны эцэст инфляцийг зорилтот төвшин рүү аль болох ойртуулахад үр дүнтэй алхам болно гэж Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл үзсэн байна. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа аж.
Гадаад валютын нөөц буурах болсон, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах хандалга сүүлийн хоёр жилийн турш үргэжилсэн, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зардал буурахгүй байгаагаас үүдэлтэйгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, инфляцийн дарамтыг зөөлрүүлэх, дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс ийнхүү бодлогын хүүг өсгөснөө Монголбанкныхан тайбарлав.
1
В.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ