Мөнгөний бодлогын хүү нэмэгдсэнээр инфляци гэгч чөтгөрийг дарж чадах уу

img

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж 12 хувь байхаар шийдвэр гаргалаа. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч нь тайлбарлав. Гадаад валютын нөөц буурах болсон, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах хандлага сүүлийн хоёр жилийн турш үргэлжилсэн, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зардал буурахгүй байгаагаас үүдэлтэйгээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, инфляцийн дарамтыг зөөлрүүлэх, дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс ийнхүү бодлогын хүүг өсгөсөн гэж нэмж тайлбарлалаа. Галаас өөрөө зугтаж байгаа хэрэг.

6

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, бичил зээлдэгчид хамгийн хүнд цохилт хүлээнэ. Энэ хүрээнийхэн өнөөдөр Монголын эдийн засгийн хүндийг үүрч яваа. Засаг төр дундаж давхаргынхныг дэмжсэн бодлого явуулна гэж амлаж байсан ч бэлчир дээрээ эргээд сөхрүүлэх бодлого баримталж байна гэмээр харагдаж байгаа юм. Их хэмжээний мөнгийг дагаад банкууд зээлийнхээ хүүг нэмнэ. Жижиг хэмжээний зээлийг бол бүр гаргахаа болино. Зээлдүүлэгч нарын ихэнх нь банкны гарыг харж суудаг болохоор үйлдвэрлэл, үйлчилгээ нь ашиггүй болно. Арайхийн хөл дээрээ зогсч байгаа нь энэ бодлогын хүүний салхинд нураад уначихна. Банкууд бичил зээл хүсэгчдэд өгч байгаа мөнгөө Төв банкинд тушаагаад л хүүгээ авахыг хичээнэ шүү дээ. Монголбанк хямралаас гарах л гэж байгаа бол мөнгөний бодлогын хүүгээ багасгаж аж ахуйн нэгжүүдийг дэмжих ёстой байтал арьсаа хамгаалсан үйлдэл л хийж сууна.

6

Микро эдийн засгийн төвшин дэх зээл ийнхүү хаагдчихаар эдийн засгийн цусны эргэлт удааширна. Бөглөрөл үүсэх хандлага бий болно. Энэ эргэлт ямар ч саадгүй байж цусаа сэлбэж байх ёстой атал хүчээр ийнхүү зохицуулалт хийснээр асуудал хүндэрнэ.

6

Макро эдийн засгийн төвшинд бүр ч анхиагүй байдал бий болно. Монголбанкны өндөр үнэтэй зээл авч байснаас гадаадын банкуудад хандана. Цусны эргэлт дотоодыг эрүүлжүүлэх бус гадныхныг баяжихад чиглэгдэх нь хэнд ч ойлгомжтой. Эцсийн бүлэгт эдийн засгийг эрчимжүүлэх бус хорлох үйлдэл. Нэмэгдэж өгдөггүй өрх бүлийн төсөв улам бүр хүндэрч эхлээд байгаа нь наадмын өмнөөс мэдрэгдээд байсан юм. Банк, банк бус санхүүгийн аль байгууллага нэг ч төгрөгийн зээл гаргахгүй байсны нууц нь Монголбанкны саяын шийдвэрийг хүлээж байсных гэдэг нь нотлогдлоо.

5

Энэ бол яах аргагүй хэрэгжүүлэх ёстой алхам байсан. Инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь байдаг л нэг арга зам гэсэн маягтай зүйлийг албаны хүмүүс тайлбарлаж байгаа. Инфляцийг 2014 оны эцсээс нэг оронтой тоонд хүргэж, үнийн хөөсийг хагалах чамбай бодлого гэж ч үзэж байгаагаа илэрхийлж байна. Асуудал бодит байдал дээр тийм биш юм. Ер нь инфляци нэмэгдэж байгаа нь төсвийн зарцуулалт хэрээс хэтэрсний хар гай. Гадаад валютын ханш, хэрэглээний үнийн сагс буюу гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлтөөс л болсон хэрэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ хүссэн хэмжээнд өгөөгүйтэй шууд холбоотой. Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохистой төвшинд байлгаж чадаагүй, хомсдолд оруулахгүй байлгах бодлогоо зөв хэрэгжүүлж чадаагүйгээс гол асуудал үүссэн юм шүү дээ. Монголбанк түүнийг нь хүчээр мөнгөний бодлогын хүүгээ өсгөж тайлан баланс дээр эрүүл эдийн засгийн дүр төрх сийлдэг болсон нь энгийн үзэгдэл болж байх шиг байна. Үр дүнд нь хувийн хэвшлийнхэн хохирч байгаа юм. Бодит эдийн засгаа ойлгохыг огтоос хичээхгүй байгаагийн илрэл Төв банкны энэ үйлдэлд байлаа гэхээс өөрөөр дүгнэж үзэх аргагүй байна. Бодит эдийн засаг руу орж хөдөлгүүрийг тослох ёстой мөнгө Төв банк руу татагдчихаж байгаа юм. Бид чинь үйлдвэрлэгч нараа дэмжиж байж сайн сайхан амьдрах ёстой болохоос хэдэн банкны хоорон дахь Гобсек маягийн мөнгө хүүллээр амьдрах ёсгүй шүү дээ. Инфляци гэгч биегүй чөтгөрийг намнах гэж хий хоосон гүйлдэхийн оронд юунаас болж хэрхэн үүсэв гэдгийг нарийн тодорхойлж тэр талынх нь ерөндөг бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь хямралаас өндийх сонгомол арга болох ёстой юмсан даа.

5

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongoroo:
tsevtsger hurdan dollor mini uuu zeeeeee
2014-07-31
hongortsog:
ard tumniig shulj amidardag tor zashiin udirdlaguudiin hiij baigaa ajil
2014-07-31
kube:
minii bodloor 8 khuviin zeeliig olgokh mungunii ekh uusver bii bolgokh arga yum bolov uu gej kharj baina ... inflyatsi zorilgo ni bish bolov uu
2014-07-30
ard ард:
энэ мэдлэг чадваргүй золжаргалыг үтэр түргэн ажлаас нь халж зохих шийтгэлийг нь нэн даруй өг. 90 онд баахан амьтны толгой эргүүлж цэнхэр ягаан тасалбар гэж хоосон цаасаар улсын өнгөтэй өөдтэй үйлдвэр хоршоог гадна дотны зальхай луйварчин дээрэмчдэд үнийг нь зориуд унагаан үйл ажиллагааг нь зориуд дампууруулж өгсний шийтгэлийг нь ч гэсэн ногдуулах нь зүйд нийцэх болно.
2014-07-30
ard ард:
долларын ханш ямар ч хяналтгүй болж тэрнийг дагаад бүх юмны үнэ өсчихөөд байна. валютын болоод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт жолоого алдаж гүйцлээ. гадаадад эдийн засгийн чиглэлээр сурч ажилладгийн хувьд засгийн газарт зөвлөх 2 зүйл байна. нэн тэргүүнд маш яаралтай үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, төсвийн үрэлгэн зардлыг тал хувиаар танах, мөн төв банк мөнгө нэмж хэвлэхгүй байх хэрэгтэй байна. 2-рт ипотекийн 8% зээлийг бүх банкууд дээр бүрэн хаах хэрэгтэй байна. учир нь ипотекийн 8% зээл нь зорилтот бүлэгтээ хүрч очиж чадахгүй байгаа, ипотекийн зээлийн дахин санхүүжилт нь дуусч, банкны системээр чанаргүй зээл жилийн өмнөхөөс 94.9 хувиар өссөн, төсвийн алдагдал 1,5 триллион давж эдийн засаг бүрэн хямарсан тул барилгын салбар яг 2009 оных шиг бүрэн дампуурлын байдалд орж байна. таны авдаг цалин тэтгэврийн 1000 төргөгний 400 –нь салхинд хийсчихээд байна. энэ мэдлэг чадваргүй золжаргалыг үтэр түргэн ажлаас нь халж зохих шийтгэлийг нь нэн даруй өг. 90 онд баахан амьтны толгой эргүүлж цэнхэр ягаан тасалбар гэж хоосон цаасаар улсын өнгөтэй өөдтэй үйлдвэр хоршоог гадна дотны зальхай луйварчин дээрэмчдэд үнийг нь зориуд унагаан үйл ажиллагааг нь зориуд
2014-07-30
nemeh:
nemeh ni zovshdee yu ni buruu bolchood bgaan
2014-07-30
medehgui sedveeree btgii bich:
mongol bankruu handsan sanaa ni zuv bolovch buruu bicheed heden jiliin umnu hymraliin ued mongol bank ene argaa heregleed yamar bdald hurch yug daamjruulsaniig bas ereltees uudeltei inflytsi ter ued bsniig bodood bich ene udaaad mungunii hanshunaltiin shaltgaan yu vee geed tgeed bodlogiin huu nemegdseneer yamar ur dund hurehiig tailbarlah geed orold ..er ni tgeed yag ediin zasagch hunii tolgoinoos davsan asuudal bolood bnaa . atsag shudnii zuruu gdeg kinon deer beejingiin heden hujaa ..ter tsagt mongol uls bhuu ugui yug bid shiidne.. geed ineej suudgiig sana.ediin zasgiin utga aguulgaasa iluutei shal uur shaltgaanuud yavj bgaa teriig ni bich tehgui bol naad bichver chin oyutnii kursiin ajil bna daa dvoika
2014-07-30
medehgui sedveeree btgii bich:
mongol bankruu handsan sanaa ni zuv bolovch buruu bicheed heden jiliin umnu hymraliin ued mongol bank ene argaa heregleed yamar bdald hurch yug daamjruulsaniig bas ereltees uudeltei inflytsi ter ued bsniig bodood bich ene udaaad mungunii hanshunaltiin shaltgaan yu vee geed tgeed bodlogiin huu nemegdseneer yamar ur dund hurehiig tailbarlah geed orold ..er ni tgeed yag ediin zasagch hunii tolgoinoos davsan asuudal bolood bnaa . atsag shudnii zuruu gdeg kinon deer beejingiin heden hujaa ..ter tsagt mongol uls bhuu ugui yug bid shiidne.. geed ineej suudgiig sana.ediin zasgiin utga aguulgaasa iluutei shal uur shaltgaanuud yavj bgaa teriig ni bich tehgui bol naad bichver chin oyutnii kursiin ajil bna daa dvoika
2014-07-30
zochin:
iim yum bolson baihiin humuusee gej gachin umaa www.*hub.com/album/3304661
2014-07-30
kkdd:
tugrugiin printeree zogsoohgui yu ch chadahgui
2014-07-30