Хятадын сонирхол-Таван толгой, Оюу толгой

img

Шадар сайд Д.Тэрбишдагва  БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал, Засгийн газрын хоорондын комиссын  ажлын хэсгийн Хятадын талын дарга Сун Яомин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  олон жил  хувь нэмрээ оруулсанд нь талархлаа илэрхийлсэн байна. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахад идэвхтэй ажиллаж, ирэх сард болох өндөр дээд түвшний айлчлалаар эцэслэн байгуулахаар тохиролцсонд талархаж, энэ баримт бичиг нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийн онцолсон байна.  Харин Хятадын талын дарга Сун Яомин  уул уурхай, дэд бүтцийн салбарт нэр төртэй компаниудаа оруулж томоохон төсөлд хамтарч оролцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Таван толгой, Оюу толгой төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
аль эрт оюутолгойг чинь энхбаярын нэрээр ардчилсан нам элбэгдорж зараад идчихсэн хулгайч нар хүний нэр барьж хулгай хийхдээ гаргуун шүү
2014-07-31
ene yu yariad bna as:
oyu tolgoi tesel ezentei bolood udaj bna. hyataduud riog heej gargaj teseld oroltoh geed bgaa yum uu? yu yariad bna aa
2014-07-31
ene yu yariad bna as:
oyu tolgoi tesel ezentei bolood udaj bna. hyataduud riog heej gargaj teseld oroltoh geed bgaa yum uu? yu yariad bna aa
2014-07-31
иргэн :
яагаад ч заавал айванхоу майнзаар дамжуулж хятадад зарах ёстой юм. өөрсдөө хятадад шууд шороон хүдрээр нь зарвал бараг энэ нэг шулаач компани боловсрруулсан нэртэйгээр ашиг олж байснаас илүү ашиг бидэнд орох байх шүү.
2014-07-31
jajazaza:
terbishguai enhbayariin baruun gar uls eh ornoo hudaldaad bailgui aytaihan baigaarai
2014-07-30
hunnu:
er n zuuchlagch baruuniihan arai denduu shunaj bnaa.undsendee hudaldan avagchtaigaa uursduu heleltsej surah yostoi
2014-07-30