Солонгос эмч нар долоон хүүхдэд мэс засал хийжээ
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллажээ. Мэс заслын баг нь зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт долоон хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг хийсэн байна. Зүрхний ховдол тосгуурын таславч нээлттэй байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушигны артерийн атрези, ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн, маш хүнд хэлбэрийн зүрхний хэм алдагдалтай зэрэг оноштой хүүхдүүдэд мэс засал хийжээ. Өчигдрийн байдлаар мэс засал хийлгэсэн хоёр хүүхэд эмнэлгээс гарч, дөрвөн хүүхэд эмчилгээний тасагт шилжин, нэг хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ө
Үүнээс гадна Солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар манай хүүхдийн зүрхний эмч нартай хамтран хот, хөдөөгийн 100 гаруй хүүхдэд зүрхний хэт авиан оношлогоо, үзлэг хийжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ