Нээлт ЭХЭМҮТ-д болно

img

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног энэ сарын нэгнээс эхэлнэ. “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх уг долоо хоногийн нээлт маргааш болох аж. Нээлт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  09:30 цагаас эхлэх бөгөөд ЭМЯ, ЭХЭМҮТ, НЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн ОУБ, Макс Эксим ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцох юм байна. Мөн энэ өдрийн 13:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдол, энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хэвшүүлэх зан үйлийн талаар мэдээлэл өгөх юм.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ