Цаг хугацааг хэрхэн тооцох вэ

img

Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт болж байна.  Уг сургалтыг Гаалийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮХАҮТ, УБТЗ зэрэг байгууллага оролцжээ.

а

Дэлхий нийт даяршлагдаж, улс хоорондын гадаад худалдаа тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа өнөө үед бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх, худалдааг хөнгөвчлөх явцад гарч байгаа хүндрэл шалтгааныг судлах, шийдвэрлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй “Цаг Хугацааны Судалгаа”-г Монголын гаалийн байгууллага гурав дахь удаагаа зохион байгуулахаар  төлөвлөжээ. Үүний эхлэл болгон судалгааг хийх ажилтнуудад зориулан энэ сургалтыг зохион байгуулж байгаа аж. Сургалтад оролцогсод гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” талаар арга зүйн мэдлэг, чадвар олж авах бөгөөд цаашид “Цаг хугацааны судалгаа”-г хийх чадамжтай болж, судалгааг үндэсний хэмжээнд хийх, гарах үр дүнд тулгуурлан гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах оновчтой арга, төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ