Рафтингийн тэмцээн "Хар усан тохой"-д болно

img

Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 21-23-ны өдрүүдэд болно. Монголын Рафтингийн холбооноос зохион байгуулж буй уг тэмцээн Туул голын "Хар усан тохой"-д болох аж. Монгол Улсад рафтингийн спортыг таниулах,хүүхэд залууст энэ спортыг сурталчлах, үндэсний тамирчдыг бэлтгэх, байгальд түшиглэсэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэмцээний зорилго оршиж буй. Тэмцээнд оролцох баг үндсэн 4, сэлгээний нэг тамирчинтай байх аж. Зэрэгцээ уралдаан, Слалом төрөл, уртын уралдаан зэрэг төрлүүдэд ялагчдыг тодруулж, нэгдүгээр байр эзэлсэн баг тамирчдад шилжин явах цом гардуулна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ