Бороо орохгүй

img

  Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг малчид ард, иргэдэд анхааруулж байна.

х

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, Дорнод Монголын тал нутгаар 25-30 хэм бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

а

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ