Өнөөдөр болох үйл явдлын тойм
Чингис хааны нэрэмжит төв талбайд
09:00 цагт Манай улс телевизийн тоон системд шилжих нээлттэй өдөрлөг болно.
х
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд
09:30 цагт Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн нээлт болно. Нээлтэд ЭМЯ, ЭХЭМҮТ, НЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн ОУБ, Макс Эксим ХХК зэрэг байгууллагын удирдлагууд, олон нийт оролцоно.
х
МҮХАҮТ-ын 507 тоотод
10:00 цагт Монгол-Хятадын бизнес форум эхэлнэ.
х
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт
11:00 цагт Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулганы аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.
л
"Монгол ньюс" мэдээллийн төвд
13:00 цагт Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийг "Эхийн сүүгээр хооллох нь Амьдрал тэтгэх алтан боломж" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
х
Хэвлэлийн хүрээлэнд
11:00-15:00 цагт “Эдийн засгийн сэтгүүлзүйн бүтээлийн чанар чансааг дээшлүүлэх нь” сэдэвт ур чадвар ахиулах сургалт болно.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ