Ясүхиса Шиозаки: Улсын тэргүүний хувьд манай ерөнхий сайдын гэрт айлчилсан анхны хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

img

Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки-гийн товч намтар

ө 1950.11.7  Эхимэ мужийн Мацүяа хотод төрсөн

1975 он  Токиогийн их сургуулийн Хүмүүнлэгийн факультет /Liberal art судлал / төгссөн

1982 он  Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын ангийг төгссөн

1982 он  Японы төв банкинд мэргэжилтэн

1985 он  Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жюн Шиозаки /эцэг/-ийн нарийн бичгийн дарга

1993 он  Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон

1995 он  Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн

1997 он  Р.Хашимитогийн Засгийн газарт Сангийн дэд сайд

2000 он  Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон, тус танхимын Хууль зүйн байнгын хорооны дарга

2005 он  Ж.Коизүмигийн Засгийн газарт Гадаад хэргийн дэд сайд

2006 он  Ш.Абэгийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга

2010 он  Төлөөлөгчдийн танхим дахь Төсвийн байнгын хорооны дарга

2012 он  Либерал ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч

2012 оны 12-р сараас Либерал ардчилсан намын Улс төрийн бодлогын хорооны дэд дарга, Эдийн засгийн сэргээн босголтын хорооны даргаар ажиллаж байна.Тэрээр Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-АНУ, Япон-Сингапурын найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг. Эхнэр, хоёр хүүтэй.  

6

-Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог орон гэдгийг та мэднэ. Бас түүхийн хувьд Хойт Солонгостой найрамдалт харилцаатай явж ирсэн цөөн орны нэг. Газарзүйн болоод түүхэн ийм онцлогтой Монгол Улс төрийн болоод, эдийн засгийн шийдвэрийг  хоёр их хөршийнхөө аяс байдлыг нэлээд харж байж гаргах шаардлагатай байдаг. Япон улс бидний хувьд чухал түнш хэдий ч хоёр их хөршийнхөө сонирхолыг байнга анхаарах манай орныг та бүхэн хэрхэн харж, дүгнэж байна вэ?
6
 

Шиозаки: Монгол Улс нь Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог далайд гарцгүй улс юм. Үүнийг өөрчилж болохгүй бодит байдал бөгөөд цаашид ч энэ талаар зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол болохгүй гэдгийг бид  ойлгож байна. Манай хоёр орны хувьд эрх чөлөө, ардчилал, зах зээлийн үндсэн зарчмын талаарх үнэт зүйлүүд нь адилхан бөгөөд харилцан ойлголцох боломжтой. Өөрөөр хэлбэл эдгээр зүйлийг хоёр орны хамтын ажиллагааны гол суурь болгож, харилцан ашигтайгаар хамтран ажиллах нь чухал. Үүний зэрэгцээгээр Монголын хувьд  хөрш орнуудтайгаа эвтэй найртайгаар зэрэгцэн оршин тогтнох асуудлыг ойлгож хүлээн авахын зэрэгцээгээр  Монгол Улсын хөгжилд чухам юу хамгийн чухал вэ гэдгийг ямагт санаж, хоёр талаас харилцан ашигтайгаар хамтран ажиллах нь чухал гэж бодож байна.

5

5-Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараагаас, хамгийн хүнд цаг үед Япон улс маш их дэмжиж тусалж ирсэнийг манайд хүн бүхэн мэддэг бөгөөд талархаж явдаг.  1990-ээд оны эхнээс 2000-аад он хүртэл  Япон бүхий л зүйл дээр  маш их нэр хүндтэй явж ирсэн. Сүүлийн үеийн эдийн засгийн байдал, бизнесийн орчинг харахад Солонгосын компаниуд  маш хүчтэй орж ирж байна, Хятадаас ихэнх зүйл импортлогдож, том хөрөнгө оруулалтууд орж ирж байна. Харамсалтай нь, Японы компаниуд сэтгэлд хүрэх хэмжээнд биш байна гэсэн зүйлс сонсогддог. Японы компаниуд биднийг тоохгүй байна уу, бид тэднээс юуг хүсэн хүлээж болох вэ?
5
5Шиозаки: Японы байгууллагууд аливаад маш няхуур нухацтай хандаж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг. Гэвч энэ нь ач холбогдолтой гэж үзэх юм бол бусад улс орноос дутахааргүй тэднээс илүү их эрч хүчтэйгээр бизнесээ хийж эхэлдэг гэж би бодож байна. Жишээ нь: Миний төрсөн нутаг болох Эхимэ мужийн гол үндсэн үйлдвэрлэл нь далайн тээвэр болон усан онгоцны үйлдвэрлэл юм.  Япондоо хамгийн том Имабари Зоосэн гэдэг усан онгоц үйлдвэрлэсэн компани байдаг. Энэ компани  нь усан онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг төдийгүй,  өөрсдийн хийсэн усан онгоцоороо далайн тээвэр ч хийдэг компани юм. Тэр компанийн орлогч захирал нь над дээр ирээд, Монголын нүүрсийг хурдан тээвэрлэдэг болгомоор байна. Үүний тулд боомтоо тохижуулах хэрэгтэй. Хятад ч бай Оросод ч бай боомт тохижуулахад ч хувь нэмрээ оруулмаар байна. Тэдний зохион бүтээсэн урт чиргүүлтэй машин байгаа юм.  Нүүрс зөөвөрлөж болохоор бат бөх чиргүүл бүтээсэн байна. Тэрийгээ Монголын зах зээлд нэвтрүүлээд Монголын хөгжилд тус нэмэр болмоор байна гэсэн халуун сэтгэл өвөрлөсөн япончууд ч байна. Энэ удаа ерөнхийлөгч оролцох бизнес форумд Монголын Ерөнхийлөгчөөс цаашдын ирээдүйн талаар үг хэлнэ гэж сонссон тул Монгол Улсыг хөгжинө гэж урьдчилан харах японы аж ахуйн нэгжүүд зайлшгүй гарч ирэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
6
- Сая та манай ерөнхийлөгчтэй уулзлаа. Юу ярилцсан бэ?
6
Шиозаки: Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас улс төрийн түвшний харилцаа улам эрчимжсэн. Ялангуяа ерөнхийлөгч манай Абэ ерөнхийн сайдын хооронд хувийн дотно нөхөрсөг харилцаа тогтсон. Ерөнхий сайд Абэ ерөнхийлөгчийг өөрийн гэртээ урьсан явдал нь тэр хэмжээний дотно харьцаа тогтсоныг харуулж байна. Эдийн засгийн хувьд ч гэсэн гүнзгий харилцаатай болох байх гэж бодож байна.  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр яриа өрнөж байна. Энэ хэлэлцээр удахгүй байгуулагдана гэдэгт найдаж байна. Улмаар  гол гол чухал төслүүдийг танилцуулах байх гэж найдаж байна. Бид  өөрсдийн зүгээс Монголын хөгжилд тус нэмэр оруулахын тулд чадах бүхнээ хийх болно.
6
-Японы ерөнхий сайд Абэ Монголд ч их нэр хүндтэй. Та түүний сайн найз нь. Бас та нам дотроо Монголын харилцааг хариуцдаг хүний хувьд цаашид Японы засгийн газар Монголд ямар бодлого баримтална гэж бодож байна?
6
Шиозаки: Өнгөрсөн жилийн гуравдугаар сард ерөнхий сайд танай улсад айлчилсан. Үүнээс өмнө би гуравдугаар сарын эхээр ерөнхий сайд дээр очоод, Япон-Монголын харилцаа ямар хэлбэрээр хөгжих талаар ярилцахад “Энэ чинь их чухал шүү” удалгүй айлчлалд бэлтгэж эхэлсэн. Улсын тэргүүний хувьд ерөнхий сайдын гэрт айлчилсан хүн бол түүхэнд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхных нь хүн болсон. Эдийн засгийн хувьд гэвэл Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдах байх гэж бодож байна. Үүнээс гадна намайг гадаад хэргийн дэд сайд байх үед Монгол Улс НҮБ-ын үндэсний аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны хувьд хурал дээр үг хэлэх эрхээ Японд сайн дураараа  шилжүүлж өгч байсан. Энэ бол маш талархууштай явдал болсон. Мөн хулгайлагдсан иргэдийн  асуудлыг зохицуулахад  маш их тус нэмэр  болж байгаа, энэ зүйл дээр бид талархаж явдаг. Хулгайлагдсан иргэдийн асуудлаас болоод Япон болон Хойд Солонгосын гацаанд ороод байсан харилцааг сэргээхэд маш их хөшүүрэг болсон гэх мэтээр найрамдалт харилцаа маань умал л гүнзгийрч зузаар ч байна. Мэдээж японд оюутан суралцуулж, хоёр улсын залуус хоорондын харилцааг хөгжүүлэх нь ч чухал. Саяхан "Шинэ Монгол" ахлах сургууль дээр очсон. Тэнд японы талаар чин сэтгэлээсээ сурч судлах эрмэлзлэлтэй хүүхдүүд олон байсан учраас энэ тал дээр ч харилцаагаа улам өргөжүүлье гэж бодож байна.
5
-Төгсгөлд нь та Монголын ард түмэнд хандан үг хэлнэ үү.
6
Шиозаки: Урт  удаан жилийн түүхтэй Монгол Улс, мөн Япон улс нь  цаашид ч харилцан бие биенээ ойлгож, ижил зорилготойгоор нэгэн зүг рүү тэмүүлцгээе.  Аль аль талд нь дотооддоо ч гадааддаа ч асуудал бий учраас  нэгэн үзэл бодолтой орны хувьд ядарч зовсон үед нь харилцан туслалцаж, бие биенийхээ туршлагад тулгуурлан хамтдаа хөгжмөөр байна. Иймээс та нар ч Японд ирэхийг урьж байна, бид ч Монголд дахин дахин очин найрамдалт харилцаагаа улам улам зузаатгацгаая. Баярлалаа.

5

М.Уламбадрах

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuuh sain ushtsgaa :
huvisgalaas umnu mongoliin noyd japantai holboo togtooh geed ih yum bolsiin bilee odoo ediin zasgiin hamtiin ajillagaa geheer saad bdag yum boluu saad ber*eliig davahuits hucheer japanuud orj irhiin bol bidend ergeed her ayultai yum bol doooo
2014-07-31
zochin:
manai mongolchuud ene ypon chanariigl tvshmeet b.gaamdaa enr hulhinii hujaa barilga hujaa baraanaas targalzmaarl b.gaamdaa
2014-07-31