384 иргэнийг ажлын байранд зуучилжээ
Нийслэлийн хөдөлмөрийн газраас алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж”-ийг ажиллуулжээ. Сүхбаатар, Хан-уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 74 хороонд “Хөдөлгөөнт бирж” ажилласан байна. "Хөдөлгөөнт бирж" хагас жилийн байдлаар сул чөлөөтэй байгаа 7181 ажлын байрны захиалгатай оролцож, 775 ажилгүй иргэнийг бүртгэн, 384 иргэнийг тохирох ажлын байранд зуучилж, 6294 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэн, танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд хүргэжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ