Хүүхдүүдэд Чадамжийн гэрчилгээ гардуулна
“Хүүхдийн эрх хамгаалах сургалтын төв”-д суралцсан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 14.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн нутгийн захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар банкны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Үзэсгэлэнгийн үеэр “Лонда” сургалтын төвд суралцсан суралцагчид үс засалтын ур чадвар хэрхэн эзэмшсэнээ үзүүлэхээс гадна тэдэнд Чадамжийн гэрчилгээ гардуулах юм байна.
ө
Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй аж. Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөрийн газраас иргэнд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулсныхаа үр дүнг өнөөдөр тайлагнах юм байна.
ө
Одоогийн байдлаар нийт 49 сургалтын байгууллагад 985 иргэн суралцаж байгаагийн 452 нь бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ, 67 нь барилга болон техникийн үйлчилгээ, 29 нь уул уурхай, олборлолт, 6 нь ХАА, ойн аж ахуй, ан агнуурын чиглэлээр суралцаж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ