С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзалт хийлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт төрийн ордонд албаны уулзалтуудыг хийж байна. Тэрбээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолуныг хүлээн авч уулзлаа. С.Бямбацогт нь Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Уг уулзалтад Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн дэд дарга, MCS группын дэд ерөнхийлөгч Энхтүвшин, "Барс" группын захирал Ч.Амарбаатар нар оролцлоо.
5
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпин манай улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын хоорондох бизнесийн асуудлыг ярилцлаа. БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлах нь түүхэн ач холбогдолтой, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгааг Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын хувьд С.Бямбацогт онцлов. Мөн айлчлалыг үр дүнтэй болгох, улс орондоо хэрэгтэй шийдвэрүүд гаргуулах талаар УИХ дахь МАН-ын бүлэг анхааран дэмжиж ажиллахаа дурдав.
5
БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалын хүрээнд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар талууд бэлтгэж байгаа. Эдгээрийн 50 гаруй хувь нь худалдаа, эдийн засгийн баримт бичигүүд байгааг ярилцав.
5
Монгол-Хятадын бизнесийн зөвлөлд зөвлөлд хоёр улстай худалдаа хийдэг бүхий л төрлийн бизнес эрхлэгчид багтдаг. Тиймээс айлчлалын хүрээнд яригдах асуудлын талаар зарим саналуудыг оруулахаар тохиролцов.
ж
Б.Сар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ