“Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхгүй байх сонирхол хэнд байна вэ

img

Наадам, найр хавтгайрсан налгар үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх баривчлагдаж, унтаа байдалд ороод байсан улс төрийг цочроолоо. Түүнийг энэ сарын 29-ний шөнө АТГ-ынхан баривчилжээ. Ямар учраас гэдэг нь одоогоор тодорхойгүй. Л.Гансүх Шинэчлэлийн Засгийн газраас сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг өнгөрсөн жил хариуцаж ажилласан.
5

Эх сурвалжийн хэлснээр бол, түүнийг  энэ ажлыг гүйцэтгэх явцдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан байж магадгүй хэмээн сэжиглэсэн гэх. Гэвч учир мэдэх хүмүүс энэ баривчилгааг авлигын гэмт хэргээс илүү улс төртэй холбон дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийн баривчилгаа нь АН доторх бусад фракциудаас “Алтангадас”-т өгсөн сануулга гэж үзэж байгаа ажээ. Ингэж дүгнэх ч үндэслэл байгаа юм.

5

Шинэчлэлийн Засгийн газарт багтах хүсэл сөрөг хүчинд бий. Бүлгийн дарга нь энэ талаар ил тод ярьж, “АН бидэнд санал тавих ёстой” гэж улайм цайм хэлж байсан. Өнгөн дээрээ “Бид засагт орохгүй” гэж байгаа ч эрх мэдэлд санаархсан бүлэглэл МАН дотор байсаар ирсэн.
Хамгийн харамсалтай нь, “Алтангадас”-ыг хүчгүйдүүлэхийн тулд өөрсдийн эмхлэн байгуулсан Засгийн газраараа тоглоход бэлэн этгээдүүд Ардчилсан нам дотор ч байгаа бөгөөд тэд зөвлөхүүдийг нь “ангуучлах замаар” Ерөнхий сайдын нэр хүндийг унаган, улмаар Засгийн газрыг огцруулах төлөвлөгөө боловсруулж байгаа гэх. Эрх баригч, сөрөг хүчний доторх бүлэглэлүүд ашиг сонирхлоороо нэгдэнэ гэдэг юу болохыг та бүхэн ойлгож байгаа буй заа.
5
МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд эргэж ирнэ гэсэн яриа гарч байгаа нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Хэрвээ улс төр бужигнах аваас Н.Энхбаяр засагт багтахаас татгалзаж, МАНАН  байгуулагдан МАХН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. Энэ хувилбар МАХН-д илүү ашигтай ч байж мэдэх учир экс Ерөнхийлөгчийг дуудаж байгаа нөхдүүд чухам МАНАН байгуулахыг хүсэгчид байх магадлалтай. Ийм нүүдэл хэрэгжих магадлал өндөр болсон гэдгийг Л.Гансүхийн баривчилгаа харуулж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Шөнө дүлээр баривчлагдаад явсан Л.Гансүх МАНАН байгуулахыг хүсэгчдийн золиос болов уу.
5
Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөхийг Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс ашиг сонирхлын зөрчилтөй ойр дотныхондоо  хувь хүртээх маягаар ажил өгсөн хэрэгт сэжиглэсэн бол одоо ийнхүү ахлах зөвлөхийг нь баривчиллаа. Ерөнхий сайдын зөвлөхийн хамт энэ хөтөлбөрт ямар ч хамааралгүй, гэм зэмгүй гурван залууг хорьсон гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдын зөвлөхийг баривчилсан тухай мэдээлэл улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа бөгөөд “Намрын улс төр хэлмэгдүүлэлтээр эхэллээ” гэж хэвлэлүүд бичиж эхэллээ.
6
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнтэй хэрэгжсэн, “нүдээ олсон” ажил болж чадсанд гэр хорооллын иргэд талархаж байсан. “Нүүрс” хөтөлбөрийн ачаар өвлийн өвөлд тэнгэрт хадчихдаг нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжсөн гэж иргэд магтдаг.
6
Амьдралын бололцоо тааруу, нүүрс түлээгээ тэр бүрий бөөнөөр нь авч чаддаггүй иргэдийн хувьд чухам “аминд нь орсон” жинхэнэ бодитой тус байсан юм. Гэвч хариуцаж ажилласан хүнийг нь барьж хорьсноор энэ ажил цаашид үргэлжлэхгүй байх вий гэж тэд санаа зовж байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхгүй байх сонирхол хэнд байна вэ. МАН-д уу.
8
Нөгөө талаар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан учраас зүй нь АТГ бодлого шийдвэр гаргасан байгууллагыг нь шалгах ёстой” гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
6

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ungursun jiluuded nuurs 60-120 myngan tugrugt zaragdaj baisan shuu erunhii saidaa
2014-07-31
энэрэл:
энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс сайхан зоргоороо чалчих юмаа,зөвхөн өөрсдийгөө л хичээцгээ, хэн нэгэнд хувийн ашиг сонирхолд нь нийцэхгүй болохоор дургүй нь хүрэхээрээ иймэрхүү юм бичдэг хөөрхий.
2014-07-31
irgen:
nuurs hutulbur mash sain tusul bolson shuu mongo idsen bol muu l bn ene hutulbur tsaa* urgeljleh heregtei ard irgen burt hursen shar shuudai shuudee ene ireegui bol tsaiziin nuursnii une 200 bish 500 boloh bsan bhaa
2014-07-31
irgw:
bolj muu an iin ps daanuudiig 16 onoos umnu bugdiig ni shorond niugeed uguurei. atg sain ajillaj bna.
2014-07-31
ergergwergw:
ene bol unendee nuursnii uniig osgoson asuudal shuu dee mon tuunchlen baganuuriin nuurs mash utaa gargaad hachin youm boloo bizdee iim l youm bolson shuu dee
2014-07-31
irgen:
elbegee bol adgiin sh aar yum daa
2014-07-31
irgen:
atg gazariin naimaachin enhbold badamjunai amerikt unetei housand amidarch bga s bayar geed man iin tom tom luivarchudiig yagaad shalgahgui bnaa
2014-07-31
irgen:
elbegee genko 2iin hiij bga hor. araar ni hutga sh aahdaa garguun 2 doo.
2014-07-31
irgen:
atg iin ded darga hurts tagnuuliin eronhii gazar baihdaa dood ajiltanuudaa ta nar bitgii gants hoyor say tugrug avaad bai. tomchuudiin no g ilruulvel tef oorsdoo 300 ba 400 n say tugrug ogoye gej guidag bolno gej heldeg bsan
2014-07-31
unen:
mah namiig zasgaas gargaad ardiin nam zasagt orool haragdaach.teguul zasag taraad ardchilsan nam uls turuus archigdah bolno.bi huvgui hun baina.bald balbuulj altan hudalchid hulihduulj nasiig barav.hoid nasandaa ene humuus hun bolj buu turehboltugai
2014-07-31
horgio:
tusul heregjuulj bolno tegehdee said darga nar zamaas ni munguniihagasaas idej bolohgui shuu eniig nariin gargaj bichij baih heregtei setguulch mini
2014-07-31
зочин:
ерөнхий сайд мэдэгдэл гаргажээ,түүнд 1 тн нь 200 000 байсан нүүрсийг 80 000 - р өгсөн гэсэн байх юм.манайх л лав 2012-2013-2014 оны өвөл 1 тн нүүрсийг 22-н товчоон дээр байдаг багануурын нүүрсний цэгээс 48000 - 60 000 төгрөгөөр л авч байсан ш дээ.яагаад 200 000 байсан гээд байгаагий нь ерөөсөө ойлгохгүй байна.
2014-07-31
byambaa:
asuudliin gol ni nuurs hotolbortoo bish baihaa. ene humuus yamarvaa ajil hiihdee idej uulgui unencheer hodolmorloj boldoggui l yum baihdaa, ene bol huvi hunii idej uusan asuudal baihaa
2014-07-31
unen:
unen setgeleesee ard tumniihee toloo ajilladaggui ni l haragdaj bna shuu dee. ard tumnii toloo gesen ner barij dandaa mongoluibardah arga haij baidag.
2014-07-31
zochin:
хэрвээ энэ үнэн бол “нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхгүй байх сонирхол хэнд байна вэ. ман-д уу ? bish ee moax-d
2014-07-31
хамтрагч:
чи тэр мөнгө идсэн хүмүүсийн гар хөл хамтрагч нь болж байгаагаа өрөө ч ухаарахгүй байна. сайн юм хийлээ гээд хажуугаар нь хууль зөрчиж, төсвийн мөнгийг идэж болно гэж та нарт хэн гуай нь айлдаав???
2014-07-31