Н.Батсуурьт SUNSHINE VILLAGE хотхонд 6 өрөө байр бэлэглэлээ
Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдааныг үзүүлж 9 даван түрүүлж Монгол улсын Арслан цол хүртээд буй Химон констракшны бөх Н.Батсуурьд тус компаний Ерөнхий захирал Ш.Энхтөр баяр хүргэж тансаг зэрэглэлийн Sunshine village хотхонд 6 өрөө байрыг бэлэглэжээ. Монгол улсын Арслан Н.Батсуурь нь 2010 оноос эхлэн 4 дэх жилдээ Химон констракшны нэрээр зодоглож байгаа юм байна. Шинэхэн Арслан маань саяхан хүүтэй болсон бөгөөд энэхүү хотхонд амьдрахыг баригдаж эхлэх үеэс нь бодож байсан тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.
5
Энэхүү Sunshine village хотхон нь СМАРТ системээр тоноглогдсон, Итали архитекторын интерьер шийдэлтэй, хотхоны оршин суугчдын бүхий л хэрэглээг хангасан үйлчилгээ, спорт цогцолбортойгоороо давуу юм байна.
5
Мөн хотхоны хамгийн гол давуу тал нь Япон инженерийн ноу-хауг баримтлан Япон чанар, Япон хэв маягийг эрхэмлэн баригдаж байгаа ажээ.
5
Шинэхэн Арслан амьдрахаар болж буй энэхүү хийморилог хотхонд өөр хэн амьдрах бол гэдэг сонирхол татаж байна шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ