Банкин дээр боогддог ЖДҮ

img

Экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс 2 тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны харъяа ЖДҮХС (Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан)-гаар дамжуулан олгохоор Засгийн газар энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр шийдвэрлэсэн. Энэ зориулалтаар тус санд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулаад байгаа юм. Зээл олголтыг хөнгөвчилсөн дээрх шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 37 аж ахуйн нэгжид 19.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдэгджээ.

:

888 төслийн хүрээнд 2 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт хүссэн 600 орчим бизнес эрхлэгч шавхагдашгүй мэт энэ сангийн мөнгөнөөс авахаар банкин дээр “ажиллагаа” явуулах хэрэгтэй болжээ. Эхнээсээ ЖДҮ эрхлэгч гэдэг гэрчилгээ авах дээр хамаг найраа нь явагдаад жижигхэн биш компаниудыг тэтгээд явчихдаг байсан энэ сан одоо өргөжиж 888 төслийн хүрээнд шалгарсан төслүүдийн зээлийг тараах болжээ.

.

Монголын минь л компаниуд аваад юм хийх болохоор тэр нь орсон, хасагдсан гэж ярих зүйл алга. Харин жилээс жилд улам жижгэрэх ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр ачир дээрээ хэр байна даа. Засгийн газрын шийдвэрээр тус сан нэмж 100 тэрбум төгрөгтэй болсон ч  энэ нь “импортыг орлох” гэдэг номинацаар хязгаарлагдлаа. Яг амьдрал дээр бодитой ажиллаж байгаа өрх түшиглэсэн “жижигхэн” үйлдвэрлэгч нар бол ихдээ л 10 саяын зээл харж байдаг. Гэвч энэ хэмжээний зээлийг ЖДҮХС- гаас авах гэдэг тэдэнд амаргүй байсаар ирсэн. Барьцаа хөрөнгөнөөс эхлээд банкны наад захын шаардлага дээр бүдэрдэг. Үүн дээр аливаа хүнд суртал олон шатлалаас залхсан “ер нь олдохгүй юм билээ” гэсэн сэтгэлгээ олон арван жижиг дунд бизнес эрхлэгчдийн тархинд бат суусан байгаа нь ажиглагддаг. Төрөөс жил бүр тэднийг дэмжихэд хөрөнгө мөнгө тавьж өгдөг ч эзэндээ олохгүй агаараар яваад байна гэдэг шүүмжлэлийг сүүлэндээ чирсээр байгаа.

.

Засгаас засаг дамжсан ЖДҮ-ийг дэмжих бодлого, үүнд хаядаг мөнгө зээл хангалттай гэж болно. Харин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө үр дүн тусгалыг нэгтгэн харж, хөндлөнгийн байгууллагаар мониторинг хийлгэж алдаа оноогоо цэгцэлж харах болсон байх. Юуг олж харах билээ. Наад зах нь одоо ЖДҮ гэсэн гэрчилгээ авчихсан байгаа ААН-үүдийг шалгаж цэгцлэх хэрэгтэй. Эдгээрийн хэд нь үнэхээр ЖДҮ эрхлэгч байгаа вэ. Улсын бүртгэлийн газарт бүрдүүлээд өгчихсөн материалыг нь харах юм бүгд л ЖДҮ мөн болж таарна. Харин үйл ажиллагаа, хэмжээ царыг нь бодитоор харах юм бол өөр томууд шургалсан дүр зураг тодроод ирнэ. Хил гаалиар тоног төхөөрөмж, түүхий эд материал хөнгөлөлттэй оруулдаг ЖДҮ-д багтсан аж ахуйн нэгжүүдийг сайн тулгаж шалгах юм бол хурганууд дунд багтаад хэвтчихсэн эр хонь шиг бийлэгжүү компаниуд зөндөө л гарч ирэх байх. Мөнчгөрөөрөө яваа тун цөөхөн ЖДҮ эрхлэгчид энэхүү хил гаалийн хөнгөлөлтөд багтсан байгаа.

.

Анх баталсан журамдаа ЖДҮ гэдгийг авч үзэхдээ хамгийн бага нь 19 хүртэлх ажилчинтай 250 сая төгрөг хүртэлх орлого, эргэлтийн хөрөнгөтэй үйлдвэрлэгч ААН, иргэнийг мөн ЖДҮ эрхлэгч гэж үзнэ гэчихсэн байгаа. Үүний дараа 199 дээшгүй ажилчинтай, 1.5 тэрбум хүртэлх орлого борлуулалттай ААН, иргэн дунд ангилалд багтан ЖДҮ эрхлэгч гэж бүртгэгдэж болох тухай заажээ. Энэ шатлалаа эргэн харж арай бага эргэлттэй жижиг үйлдвэрлэл эрхлэгч иргэд хамрагдах боломжийг хангаж өөрчлөх шаардлага байгааг иргэд хэлдэг.

.

Тавуулаа өөд өөдөөсөө харж суугаад дээл малгай оёод байгаа нэг бүл оёдолчид 250 сая төгрөг олдог гэвэл хэн итгэх. Бага хэмжээний эргэлттэй ажил бизнес эрхэлж шударгааар амьдарч яваа ийм хүмүүст хуурамч баримт бүрдүүлэлтээр ЖДҮ гэсэн гэрчилгээ авах гэж гүйх овжин ухаан, танил тал бол бүр байхгүй. Гэхдээ тэдэнд цаашаа өргөжиж малчиддаа борооны цув, мотоциклийн каск малгай зэргийг хийдэг болчих сая сая бүтээлч санаа байж болно. Гэвч одоо эрхэлж байгаа ажлынх нь жилийн орлого нь 100 сая хүрэхгүй бага. Тийм болохоор өнөөх ЖДҮ гэсэн нэр хүндтэй бүлэгт багтаж, бүртгэлийн гэрчилгээ авч төрөөс өгсөн бага хүүтэй зээл, хил гаалийн хөнгөлөлтөд яаж багтах вэ гэсэн гомдол цөхрөл байгаа юм. Ийм бүлэгт зориулсан дэм тус үзүүлэх сум хөгжүүлэх сан зэрэг, хороо хэсгээрээ дамжуулаад төвөггүй авчихдаг зээлийн төрөл бий гэж албаныхан мишээн хэлдэг. Гэвч хэрэг дээрээ сум хөгжүүлэх сангийн зээлийг авдаг “онц зээлдэгч “ болчихсон хэдхэн ЖДҮ-чид аль ч газар  байдаг. Тэд хөл дээрээ боссон, аль аль талдаа найдвартай зээлдэгч тул эхлээд зээлээс хөнгөлөлтөөс ахиухан хүртэнэ. Тэгээд юм үлдвэл өнөө хэдэн жоохнуудад тарааж өгнө. Эзнээ олдог жижиг дундын зээл дэмжлэг байхыг үгүйсгэхгүй ч нийтлэг байдлаараа энэ мэт гээгдэл, алдаа төөрөгдөл ихтэй байдаг нь практик үнэн.

.

Хил гаалийн хөнгөлөлт эдлээд байгаа ЖДҮ гэсэн гэрчилгээ авчихсан ААН-үүдийг дахин хянаж, сэм шургаад гааль татварын хөнгөлөлтөөс ашиг хийгээд яваа нөхдүүдийг сугалж гаргах хэрэгтэй юм. ЖДҮХС-аас зээл төсөл шалгаруулахад дундчууд дунд зэрэг, жижгүүд нь бүр бага хамрагдаж сугарч үлдээд байгааг залруулах хэрэгтэй байх. Нэгэнт төрийн дэмжлэг өөрсдийг нь тойроод яваад байхаар тэд үйл ажиллагаагаа өргөтгөж, ажлын байрыг нэмэгдүүлж чадахгүй. ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлого, санаа нь зөв хэдий ч  доор нэгж дээрээ хэрэгжих явцдаа уначихаад байгаа гэсэн шүүмжлэл бий болоод байгаа.

.

Засгийн газар, Хөдөлмөрийн яам зээл тусламжид хамруулдаг босго журам, түүнийхээ хэрэгжилтийг эргэн харж иргэддээ ойртуулахгүй бол эзнээ олохгүй төөрсөн зээлүүд их болж, хэдхэн хүний үзэмжээр тарсаар үр дүнгүй болоод байгаа юм. ЖДҮ гэдэгт ямар шалгуураар хамааруулж, тэр тундаа дэмжлэгийг хэнд үзүүлэх вэ гэдгийг сайн боловсруулж, дэмжлэг хүргэх бүлгээ зөв ялгаж салгаж тогтоох нь эргэн харах асуудал болсон харагдана. Мөн ЖДҮ-ийг дэмжихдээ салбар бүрийн онцлог, зах зээлийн багтаамж, чанарын асуудал, байгаль орчны гээд авч үзэх асуудал олон бий гэдгийг иргэд хэлээд байгааг энд дахин хэлье. Үүн дээр эцсийн шатанд төслийг нь судалж мөнгө гаргах банк нь тэс өөр бодлого барьж зээл гаргах дээрээ боодог нь ЖДҮ эрхлэгчдийн идэвх зүтгэлд цөхрөлийн эцсийн цэгийг тавьдаг ч гэдэг.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hyka:
Hydalch NOWSHNUUD bugd ZAIL
2020-04-22
zail:
Zail
2016-05-04
munhbat:
ene gazar haan baidga ym be
2015-09-09
бхббр:
жду тебя ждү
2014-08-01
er hun:
ene sum hugjiileh san jijig dund uildverleliig demjih san geed sanguud ch dee mergejilten geed neg nuhur b,gaan bur harah bairiin yum avaad surchihsan amitan daa. bugd dor burnee medeelegchtei teriigeeree damjij ugultsuh avaltsah yum ni yavna . hervee gar hundruuleh yum uguhgui l bol yamar saihan tusul ch demjigdehgui. dan yalanguya ene huduu oron nutagt bur hund surtal gedeg yum arai heterhii bma aa. bi ub-s amidarliin erheer shiljij ireed amidarch b,gaa zaluu hun end arai l bish b,a aa . heden alban tu*ld b,gaa zaluuchuud ni huurhii uneheer tarhinii turaaltai b,a aa uruvduh yum daa
2014-07-31
dddeeee:
ene tusul heregjheesee umnu ehleed sain sudalgaa heregtei baisan yum bna, khoroo khoroon deer ajilladag humuus sain medej baigaa, sudalgaa sain bol irgeed ter tusul ni amjilltai , hun hun dee hureh baij ee,
2014-07-31
baurhuu buruu yarij bna daa :
neg talasa baga huutei zeel gedeg biznest us agaar yum shig sanagdah ue bdag l yum gehdee mongoliin orchind bol sariin 0.5 huviin huutei zeel engiin 2.2 huviin huutei zeeld yalgaa bdaggui yum shdee zeel olddog bol tegne ingene gesen uls zunduu gehdee ajilch hudulmurch negend bol yalgaagui dee hun chadah yumaa bol chaddag l yum baga huviin huutei zeel iheer taraagaad ireheer ergeed olon surug tal bdag l yum daa jdu iig demjih gazar bol yah vee muusain avilgalch farzituudiin amidrah hooloo olj ideh gazar ni yum shdee
2014-07-31
Hyka:
Hydalch NOWSHNUUD bugd ZAIL