Ээлжийн жолоочгүй замд гарчээ

img

Урин дулааны улиралд хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч, хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавин ажиллаж байна.

g

Hөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй юм. Хяналт шалгалтаар орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаа аж.

х

Тухайлбал, 68-20 ЗАА, 84-85 БНХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан Улаанбаатар хот руу буцаасан байна. Энэ үйлдэл нь зорчигчдод чирэгдэл үүсгэн,  бухимдуулж байгаа тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг НЗЦГ-аас анхааруулж байна. Мөн Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч н.Бат-Эрдэнэ нь \44 зорчигчтой\ хурд хэтрүүлсэн, Говь-Алтай аймгаас -Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нь \39 зорчигчтой\ хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцжээ.

а

Түүнчлэн  Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан 15-80 ГАҮ хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч н.Нэргүй нь ээлжийн жолоочгүй, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Лхамаа нь жолооны үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй зэрэг зөрчил илэрчээ. Хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид зөрчил дутагдал гаргасан этгээдэд тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах. Гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.

р

Орон нутгийн замд хийж буй 24 цагийн хяналт шалгалт ирэх наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

о

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aewrt:
awrtwartwe
2014-08-01
amid yavah batalgaa alga:
amid yavah batalgaa algaa ochigdor 17 tsagiin orchimd gan hiits chigleliin avtobus dugui ni genet hagaraad ogtsom tooroslood zogsson humuus hanaraad l unasan mini gar hol nel ovchin odoo hurtel honduurleed l bj bna ene niitiin teevriin jolooch nar arai denduu yumaa yamar ch uilchilgeenii soyol bhgui amigui baraa achij yavaa yum shig l aashlah yum uumiig holbogdog gazar ni ahnaaraldaa avaachee
2014-08-01
зочин:
7-2 нд архангайн 2 цагт гарсан шуудангийн автобусны дугуй салж бөөн юм болсныг ямар ч хэвлэл мэдээлэл ярихгүй мэдэхгүй өнгөрсөн дөө хэрвээ унаад хүн үхсэн бол л олон нийт мэддэг юм бна шүү мэдмээр юм бна
2014-07-31