Бороотой

img

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орж сэрүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

j

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

h

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсч 19-21 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ