Засгийн газар Хутаг-Өндөрт хуралдана
Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанд Зам тээврийн сайд А.Гансүх зам засварын ажлын талаар мэдээлэл хийх юм байна. Мөн Засгийн газрын гишүүд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд тавьж байгаа 88 км авто замын ажилтай танилцах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ