"Төрийн албан хаагчийн хариуцлага ба ёс зүй"-г дүгнэв

img

Төрийн албан хаагчдын идэвх санаачлага, бүтээлч, ажил хэрэгч байдлыг дээшлүүлж чадваржуулах, тэдний харилцааны соёл, ёс зүйг эрхэмлэн сахиулж, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн хариуцлага ба ёс зүй” сэдэвт 45 хоногийн аяныхаа дүнг Сүхбаатар дүүргийнхэн  гаргалаа. “Төрийн албан хаагчийн хариуцлага ба ёс зүй” аянд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн албан хаагчид, хороодын Засаг даргын ажлын албаны албан хаагчид идэвхтэй хамрагдаж, олон төрлийн ажлыг санаачлан хэрэгжүүлж оролцсон байна. Аяны хүрээнд 10 үзүүлэлтийн дагуу ажил зохион байгуулж идэвх, санаачлагатай оролцсон албан хаагчид болон хамт олныг шалгарууллаа. Үүнд ажилтан албан хаагчдаас СТСХ-н мэргэжилтэн Э.Дуламрагчаа,18-р хорооны нийгмийн ажилтан Ц.Цогт-од нар 1 дүгээр байр, 9 дүгээр хорооны нийгмийн ажилтан Л.Отгон, 15-р хорооны нийгмийн ажилтан Л.Цэндсүрэн нар 2 дугаар байр, ТЗУХ-н мэргэжилтэн М.Амартунгалаг, 12 дугаар хорооны зохион байгуулагч С.Отгонжаргал нар 3 дугаарт байрт шалгарчээ. Харин хамт олон багаар нь дүгнэхэд СТСХ 1-р байр, 15-р хороо 2-р байр, 18-р хороо 3-р байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гарджээ. Мөн энэхүү аяны хүрээнд иргэдээс төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцаа, ёс зүйг үнэлэх санал асуулга явуулахад нийт оролцогчдын 96 хувь нь “хангалттай” гэж үнэлсэн нь энэ аяны гол үр дүн байлаа хэмээн зохион байгуулагчид нь онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ