Дэлхийн долоо хоног эхэллээ
“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 10.30 цагт Клиникийн 1 дүгээр амаржих газарт болно.
ө
Нээлтэнд ЭМЯ, “Макс Эксим” ХХК-ийн төлөөлөл оролцоно. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Сан" байгуулах болсныг зарлах юм байна. Мөн шинэ төрсөн эхчүүдэд бэлэг гардуулах аж.
х
Дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ