Газар өмчлөлийн бүртгэл 12.00 цагаас эхэлнэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-ний 12:00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлэх бөгөөд бүртгэлийн программыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны 12:00 цагт хааж автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй зохион байгуулна.
а
Газар өмчлөлийн цахим систем нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд гзар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг зааврын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх бөгөөд зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бусад мэдээллийг крилл үсгээр бичих юм байна.ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ