Сум хөгжүүлэх сангийн мөнгийг танил талаар олгодог уу?
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Булган аймгийн Хутаг Өндөр суманд болж байна. Засгийн газрын хуралдаан сумын иргэдэд нээлттэй хуралдаж байгаа юм. Хутаг-Өндөрчүүд сайд нараас сум орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалттай холбоотойгоор асуулт тавьж байлаа. Харин Засгийн газрын зүгээс нийт сумдад чиглэсэн бодлого үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, Сум хөгжүүлэх сангийн мөнгө хэр хүрэлцээтэй байгаа талаар иргэдээс тодрууллаа. Иргэдийн зарим нь орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажилд сайшаалтай хандаж байсан бол зарим иргэд Сум хөгжүүлэх сангийн мөнгийг танил талаараа мөнгө өгдөг гэх шүүмжлэл ч гарч байсан юм. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ