“Автобус -3” дампуураагүй
“Автобус -3” компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дампуурлаа зарлах гэж буй тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Ингэхдээ тус компанийн ажилчдыг цомхотгож, автобусуудыг нь “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” компаниудад хувааж өгөх тухай мэдээлэл зарим сайтад гарчээ. Уг мэдээллийг мөрөөр "Автобус-3" ОНӨААТҮГ-ын захирал М.Цэвээн-Очиртой холбогдож тодрууллаа. Тэрбээр "Тийм асуудал байхгүй. Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид маргааш тээвэрчдийн баяраа тэмдэглэх гэж байна" гэсэн хариултыг өгөв. Мөн уг асуудлаар нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэнтэй холбогдоход "Тийм асуудал огтхон ч гараагүй. Хэвийн ажиллаж байгаа. Харин Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэх гэж байгаа. Гэхдээ одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна" гэсэн мэдээллийг өглөө.
ө
Автобус-3 нь 100 хувь төрийн өмчийн компани бөгөөд Улаанбаатар хотын найман чиглэлд өдөрт 70 гаруй автобус үйлчилгээнд гаргадаг юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ