Ерөнхий сайд хууль зөрчин, Л.Гансүхтэй уулзжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3, 166.1.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт буруутайд тооцон яллагдагчаар татсан. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
р
Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргалд яллагдагч Л.Гансүхтэй уулзах талаар ЗГ-1/150 дугаар мэдэгдлийг энэ сарын 31-ний өдөр ирүүлжээ. Мөрдөн байцаагч Д.Золжаргал Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авч, “яллагдагчтай уулзуулах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Тиймээс Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” гэж мэдэгдсэн аж.
х
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь АТГ-ын мөрдөн байцаагчийн шийдвэрийг үл тоон, УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны долоодугаар сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй уулзсан байна.
Энэ үйлдэл болон Ерөнхий сайдын долоодугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчин хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж буйгаа АТГ-аас мэдэгдлээ.
6
Мөн АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн 2014250001748 дугаар хэрэгт Авлигын эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буйг мэдэгдсэн.
5
Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган болон эхнэрийнхээ төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Ерөнхий сайдын УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуй нэгжүүд үүсгэн байгуулсан. Ийнхүү ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Монгол Улсын төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279.000 тн шигшиж ангилсан чнартай нүүрсийг 1 тн-ыг нь 27.500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тн-ыг 80 мянган төгрөгөөр худалдаж, их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.
5
Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуй нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч, төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн нь нотлогдсон тухай АГТ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр мэдээлсэн.
6
6
6Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ