Жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим"-аа хүлээлгэн өглөө
МУСТА жүжигчин Г.Ундармаагийн хүмүүнлэгийн ажил үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд эхний “Итгэлийн танхим”-аа нээж, тус эмнэлгийн 220 ам метр талбай бүхий танхимуудыг нийт 88.9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулж өгсөн. Тэгвэл түүний хоёр дахь "Итгэлийн танхим" өнөөдөр нээгдлээ. Жүжигчин Г.Ундармаа энэ удаа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимийг засч, тохижуулжээ. Нийт 225 метр талбай бүхий хүлээлгийн танхимыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 40-өөд аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хандив өргөсөн гэнэ. Нийт 78.5 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хүлээлгэн өгсөн нь энэ.
у
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ