Халхын голын байлдааны талбарт археологийн судалгаа хийнэ

img

Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон Түүхийн ухааны хүрээлэнгийн удирдлагууд Их Британи Улсын Гласво их сургуулийн байлдааны талбарын археологийн төвийн захирал Тонерыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр бүс нутгийн төдийгүй дэлхийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдаан болсон газар нутгаар саяхан очиж, судалгаа хийгээд иржээ. Халхын голын дайн байлдааны үр дагавар, түүний түүхэн ач холбогдлыг дэлхий дахины сонорт хүргэхэд чиглэсэн төслийн ажил эхлүүлэх зорилготой аж. Энэхүү төсөлд Монгол, Их Британий зорилго чиглэл нэгтэй хоёр байгууллага хамтран идэвхтэй оролцох судалгааны ажлын цар хүрээ, үр дүнг улам нэмэгдүүлнэ гэж ноён Тонер үзэж байгаагаа илэрхийллээ.

Тус төв нь дэлхийн улс орнуудын дайн тулаан, овог аймаг, хүмүүс хоорондын зөрчилдөөний талаар археологийн судалгаа явуулдаг томоохон байгууллага аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ