Солонгосын төлөөлөгчтэй уулзжээ

img

Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга Ким Чүн Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Сайд Н.Удвал зочдод хандан, Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархлаа илэрхийлээд, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого хийгээд Засгийн газрын баримталж буй эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, зорилтуудын талаар танилцуулсан байна.

ө

Ким Чүн Жин энэ удаад Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодит нөхцөл байдалтай танилцах, Монгол-Солонгосын эрүүл мэндийн парламентын холбоог байгуулах талаар судлаж, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцох зорилготой ирснээ уламжлаад найрсаг дотноор хүлээн авч, уулзсанд Эрүүл мэндийн сайдад талархлаа илэрхийлжээ. Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
solongosuud mongoliig ezleed sonooj baigan gesen . oorsdoo tegj gaihuulaad baina lee. solongosuud ubiig ezelchihsen udahgui manaiul;s tanai mongoliig ustgana gej gaihuulah yum unenuu
2014-08-02