Хөвсгөл Булганы зам энэ жил ашиглалтад орж амжих уу

img

й

Аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох ажлын хүрээнд хийгдэж буй Булган-Хөвсгөл чиглэлийн 253 км авто замын ажил хоёр жил дамнан үргэлжилж байна. Уг замын ажлын явц ямар байгааг шалгахаар Зам тээврийн яамны сайд А.Гансүх тэргүүтэй албаныхан өнгөрөгч долоо хоногт тус газарт ажилласан юм. Салбарын яамны төлөвлөгөө ёсоор Хөвсгөл чиглэлийн хатуу хучилттай авто зам өнгөрсөн онд ашиглалтанд орох байсан. Гэвч зарим гүйцэтгэгч компаниудын буруугаас үүдэн нэг жилээр хойшилсон аж. Харин энэ жил дээрх замын ажлыг дөрвөн компани хэсэгчлэн хийж байна. Энэ жил ашиглалтанд хүлээлгэж өгнө гэж байгаа ч зарим компаний ажил төлөвлөгөөт хугацаандаа хийгдээгүйгээс хүйтрэхээс өмнө замын ажил бүрэн дуусах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус бүс нутгийн хувьд сэрүүний улирал эрт эхэлдэг, бороо хур элбэг байдгаас есдүгээр сарын 15-наас хойш, мөн +10 хэмээс доошоилсон тохиолдолд замын ажлыг зогсоодог гэдгийг албаныхан онцолж байлаа.

ы

79 км замыг Улсын комисс хүлээж авахгүй нэг жил болжээ

ө

б

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Тариалан сум хүртэлх 79 км авто замын ажлыг өнгөрсөн онд БНХАУын 100 хувийн хөрөнгө оруулалттай Эйч Ки Би  компани гүйцэтгэсэн аж. Уг замыг 2013 оны аравдугаар сард дуусгасан хэдий ч улсын комисс хүлээж аваагүй гэнэ. Замын чанар, тэмдэг тэмдэглэгээ муу, залгаас мэдрэгдэж байна, хотгор гүдгэр байна гэдгийг Зам тээврийн сайд  зам үзэх үеэр хэлж байв.

бяйббыый

й

Удахгүй замын хяналт шалгалтын баг ирүүлнэ. Тэд алдаатай, засвартай газрыг нь нарийн тогтоож, гүйцэтгэгч компани алдаагаа зассаны дараа улсын комисс хүлээн авах бүрэн боломжтой гэлээ.

й

Э.Батхүү: Монголчууд бүгдийг хийж чадна

хр

й

Эйч Ки Би компаний гүйцэтгэсэн замаас үргэлжлүүлэн 29,3 км авто замын ажлыг Пик Дивлопмент компани хийж байна. Тус замыг өнгөрөгч долоодугаар сарын 11 нд дуусгахаар гэрээнд тусгагдсан аж. Тус компанийн замын ажил 98,2 хувьтай  бөгөөд энэ сарын 20 гэхэд дуусгана гэдгээ салбарын яамандаа мэдэгдлээ. 

бы

ПИК девелопмент компанийн захирал Э.Батхүү хэлэхдээ “29.3 км замын ажил үндсэндээ дууссан одоо засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээний ажил үлдээд байна. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 15 нд  энэ ажлыг авсан. Мөрөн-Тариалан чиглэлийн энэ замын ажлыг хийж гүйцэтгэх явцад зам барина гэдэг маш бэрх, хэцүү ажил гэдгийг ойлгож авсан.

ый

Өмнө нь өөр ажил хийж байсан юм. Монголчууд зам барьж чадахгүй гэдэг. Гэхдээ монголчууд хичээж, зорьж, зориглож чадвал хийж чадахгүй зүйл гэж нэг ч үгүй гэдгийг мэдэрлээ. Манай компани нийт 160 гаруй ажилтантай, үүнээс 40 орчим хүн нь орон нутгаас авч ажиллуулж байгаа” гэлээ.

й

“Их Монгол барилга” компанийн ажил 40 хувийн хоцрогдолтой явна  

а

ы

Пик Дивлопмент компанийн 29,3 км замаас зүүн тийш 25 км замыг “Их Монгол барилга” ХХК хийж гүйцэтгэж байгаа аж. Уг замыг энэ жил ашиглалтад оруулна гэж байгаа ч дөнгөж 1,5 км хатуу хучилт хийгдээд байгаа аж. Тус компанийн захирал Б.Батмөнхөөс замын ажил нь яагаад урагшлахгүй байгаа талаар тодруулахыг хүссэн боловч хариулмааргүй байна гэж уцаарласан. Харин тэрбээр салбарын сайддаа тайлганахдаа хамгийн хэцүү цаг авдаг ажлууд хийгдчихсэ, одоо хатуу хучилтаа хийчихвэл дуусна” хэмээн хэлж байв.

ёө

й

Зам тээврийн сайд тус компанийн удирдлагуудуд хандан “25 км замын ажил наймдугаар сар болж байхад 40 хувийн хоцрогдолтой явж байна. Санхүүгийн хүндрэл, цаг агаар, нутаг орны онцлог зэрэг олон шалтгаанаас үүдэн ажил саатдаг. Эдгээрээс аль нь болохгүй байгааг тодруулахаар л бид ажиллаж байна. Зам барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлэх ёстой байсан ч цагтаа эхлээгүйн учир юу байв. Өдөртөө 1-1.5 км зам тавьж байж, төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулж чадна. Би энэ сарын 30 нд дахиад ирнэ. Хэрвээ ажлаа хийж амжихгүй бол дараагийн арга хэмжээ авах тухай яригдана. Хэн нэгнээр хүчлүүлж, энэ замыг хийгээгүй. Хийнэ, чадна, болгоно бүтээнэ гээд тендэрт ороод энэ ажлыг авсан гэдгээ мартах хэрэггүй хэмээн сануулсан юм.

 ы

“Хотгор зам” компанийн ажил 71 хувьтай байна

ө

Дараа нь “Хотгор зам” компанийн хийж гүйцэтгэж буй Уньт-Тариалан чиглэлийн 32 км замтай танилцсан. “Хотгор зам” компанийн захирал Б.Сьезхан хэлэхдээ “2013 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс Уньт-Тариалан чиглэлийн 32 км замыг барьж эхэлсэн. Одоогоор ажил 71 хувийн гүйцэтгэлтэй байна.

ыб

Төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэхэд цаг агаараас үүдэн бага зэрэг хоцорсон. Манай компани өмнө нь Баян-Өлгий, Увс аймагт зам барьж байсан туршлагатай. Хөвсгөл аймгаас 45 хүн, нийт 145 хүн  ажиллаж байгаа” гэв.

б

48 км замыг есдүгээр сарын 15-наас өмнө дуусгахыг үүрэгдэв

ёа

Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Булган аймгийн Хутаг-өндөр сумын Уньт баг чиглэлийн буюу 253 км авто замын үлдсэн 88 км авто замыг дээр дурьдсан БНХАУ-ын 100 хувийх хөоөнгө оруулалттай Эйч Ки би компани барьж байгаа аж. Тус компанийн хийж гүйцэтгэж буй 40 км авто замын ажил 90 хувьтай, энэ сарын 30-нд дуусах гэнэ. Харин үлдсэн 48 км авто замын ажил 65 хувьтай 11 сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

я

б

Гэхдээ бүс нутгийн онцлогоор эрт хүйтэрдэг тул есдүгээр сарын 15 ноос хойш хучилт хийх боломжгүй болдог тул ажлаа шахаж, хугацаагаа татахыг салбарын яамнаас  үүрэгдсэн юм. Ингэж ажлаа шахаж ажиллаж байж Хөвсгөл аймгийн замыг хатуу хучилттай болгох боломжтой  юм.

й

“Их монгол барилга” компанийн ажил урагшлахгүй бол эрхийг нь шилжүүлнэ

ө

Зам тээврийн сайд А.Гансүх энэ үеэр "Хөвсгөлийн 253 км замын ажил хийгдэж, Булган аймгийн замтай холбогдсоноор нийслэлтэй автозамаар холбогдоно гэсэн үг. 130 орчим км зам нь хучигдсан байна. Чанар байдлын хувьд ялгаатай байна. Мөрөнгөөс эхлээд 49 км замын тэгш байдал алдагдаж, залгааснууд нь мэдрэгдэж байна. Иймэрхүү алдааг бид гүйцэтгэгч компанийн өөрсдийн хөрөнгөөр нь засуулдаг. Зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх үеэр бороо их орж байгаагаас ажил саатаж байна.

аө

Энэ бүс нутаг эрт хүйтэрдэг онцлогтой. +10хэмээс багассан тохиолдолд хучилтын ажил хийхийг хориглодог л давчуу цагт шахуу төлөвлөгөөтэй ажиллахыг үүрэг болголоо. “Эйч Ки Би” компани 88 км ийн ажлыг идэвхитэй хийж байна.”Хотгор зам” компанийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэтэл “Их Монгол барилга” компанийн ажил дөнгөж эхэлж байна.

у

Бид энэ сарын 30 нд дахин ирнэ. Ирээд ажилд нь ахиц гараагүй бол өөр компанид шилжүүлэх, замыг нь хагасалж хуваарилах зэргээр зохицуулалт хийнэ. Учир нь энэ чиглэлийн замыг 2014 онд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ жил Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох 4 аймгаас Өмнөговь аймгийн зам бүрэн ашиглалтанд орно. Харин бусад замын хувьд тодорхой хариулт өгөхөд эрт байна, наймдугаар сарын сүүлээр мэдэгдэнэ” гэв.

й

я

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tGDevuUhhWr:
WbvHUc httpwww.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016-05-12
uYZhYOQyLqRXy:
PaNARz httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
jMOwoNEbqdGnF:
gt8HN2 httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
NBXDTFzo:
nOjfbN httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
fitflops sale:
fitflops sale online fitflops sale httpaustraliafitflops.blogspot.com
2015-07-16
christian louboutin:
discount christian louboutin christian louboutin httpchristianlouboutincanadaoutlet.blogspot.com
2015-06-03
fitflop sale singapore:
fitflop trakk sandals fitflop sale singapore httpfitflopssalesingapore.blogspot.com
2015-05-31
bulgan :
ajild ni amjilt
2014-08-08
huvsguliin irgen:
huvsguliin zam heden jil damjij duusgah geed. baigaan be? tsag agaar ert huiterdegiig odoo l sanaj baigaa yum uu???ene jil huvguld havartaa barag boroo oroogui 05-n satin dundaas hoish l boroo orson. tegeed ch boroo odor bur oroogui-jileer hoishlohoor ih boroo oroogui?!!! havar ert ehleh heregtei bizdee- zaaval hariya yamni said ni ochij shalgah yostoi yum bol arai ert yadaj 07sarin eheer ochood shalgachij bolmoor yum daa???!!!
2014-08-06
huvsguliin irgen:
huvsguliin zam heden jil damjij duusgah geed. baigaan be? tsag agaar ert huiterdegiig odoo l sanaj baigaa yum uu???ene jil huvguld havartaa barag boroo oroogui 05-n satin dundaas hoish l boroo orson. tegeed ch boroo odor bur oroogui-jileer hoishlohoor ih boroo oroogui?!!! havar ert ehleh heregtei bizdee- zaaval hariya yamni said ni ochij shalgah yostoi yum bol arai ert yadaj 07sarin eheer ochood shalgachij bolmoor yum daa???!!!
2014-08-06
huvsguliin irgen:
huvsguliin zam heden jil damjij duusgah geed. baigaan be? tsag agaar ert huiterdegiig odoo l sanaj baigaa yum uu???ene jil huvguld havartaa barag boroo oroogui 05-n satin dundaas hoish l boroo orson. tegeed ch boroo odor bur oroogui-jileer hoishlohoor ih boroo oroogui?!!! havar ert ehleh heregtei bizdee- zaaval hariya yamni said ni ochij shalgah yostoi yum bol arai ert yadaj 07sarin eheer ochood shalgachij bolmoor yum daa???!!!
2014-08-06
hhhh:
mongolchuud zamaa zas
2014-08-04
zochin:
chadaxgui yumnuudiig xuuguud zailuulax xeregteishd
2014-08-04