Ихэнх нутгаар сэрүүснэ

img

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

h

Баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

k

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ