"Сэрэлт"-ийн Бумаагийн хөшөөг босгожээ
"Сэрэлт"-ийн Бумаа буюу ХХ зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжавын дурсгалд зориулсан хөшөөг түүний төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд босгожээ. Түүнийг хөшөөг босгох гэж байгаа талаар өнгөрсөн тавдугаар сард Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Монгол Улсын гавьяат жүжижгчин Б.Тунгалаг нар хэвлэлийн бага хурал хийж, хандивын данс нээж байсан. Гурван сарын өмнө эхлэл нь тавигдсан хөшөө ийн босчээ.
а
Жүжигчин Т.Цэвээнжав нь 1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд “Сэрэлт”-ийн Бумаагаас гадна "Морьтой ч болоосой"-ийн Дондогийн ээж, "Хүргэн хүү"-ийн ээж, "Энэ хүүхнүүд" -ийн даргын эхнэр гээд сайхан дүрэрээ мөнхрөн үлдсэн юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ