Сүхбаатар аймаг дахь “Кожеговь” компанийн тусгай зөвшөөрлийн талаар “АРЕВА Монгол” ХХК-ийн МЭДЭГДЭЛ

img

“АРЕВА Монгол” компани 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь хайгуулын ажлын талаар зарим хүмүүсийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан тайлбарт хариулт өгч байна.

1

“Кожеговь” компани нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ураны хайгуулын 14 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр зөвшөөрөл бүхий газар нутагт шүтлэгтэй Алтан Овоо, Дарьгангын байгалийн цогцолбор газар, Хүйтэн уул, Зотолхаан уул ордоггүй.

1

2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2008 онд “Кожеговь” компани нь тусгай зөвшөөрлүүдээ авсан юм. Цөмийн Энергийн тухай хууль 2009 онд батлагдсаны дараа эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлүүдийг дахин бүртгэж олгосон. “Цөмийн Энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх” (Цөмийн энергийн тухай хуулийн 28.2.1-р заалт), Цөмийн Энергийн тухай хуулийн 13-р зүйлд заасан нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хүндэтгэн биелүүлэх үүргийг “Кожеговь” компани хүлээсэн.

1

Ашигт малтмалын тухай хуулийн 21-р зүйлийн дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам Сүхбаатар аймаг дахь “Кожеговь” компанийн тусгай зөвшөөрөл бүхий газар нутгууд дахь 2014 оны Байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнүүдийг баталсан билээ. Холбогдох журмын дагуу тэдгээрийн хувийг Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар аймгийн холбогдох сумдын Засаг дарга нар, аймгийн Байгаль орчны хэлтэст хүргүүлсэн.

1

Цөөн хэдэн хүн хэвлэлийн бага хурал хийлгэж хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшигч “Кожеговь” компани, “Кожеговь”-ийн толгой компани “АРЕВА Монгол” компаний нэр хүндийг унагаах гэж гүтгэсэн үйлдэл хийж байгааг бид буруушааж байна.

1

Цөмийн Энергийн тухай хуулийн 11-р зүйлийн дагуу шаардлагатай бүх мэдээллийг холбогдох захиргааны байгууллагаас шууд авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ