"Иргэдийн мэдээллийн цаг" Хан-Уул дүүрэгт
Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас зохион байгуулж буй "Иргэдийн мэдээллийн цаг" Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд болсон. Тэгвэл "Иргэдийн мэдээллийн цаг" өнөөдөр Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана. Энэ үеэр улсын бүртгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчилна. Мөн иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материалын гарын авлага, товхимол зэргийг тараах аж. Харин иргэд улсын бүртгэлийн талаарх санал хүсэлт, өргөдөл гомдлыг амаар болон бичгээр өгч, шийдвэрүүлэх боломжтой юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ