Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордны 14 давхарт

08:00 цагт Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.

х

Майдар төслийн мэдээллийн төвд

09:30 цагт Дээрхийн гэгээн богд Жавзандамба хутагтын өргөө болон ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шав тавих ёслол, Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцох цуглана. Холбогдох утас: 95713173

х

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт ТВ9 телевиз сагсан бөмбөгийн дашт-ийг шууд дамжуулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.

х

ХУД-ийн "Иргэдэд үйлчлэх төв байранд"

13:30 цагт Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас зохион байгуулж буй "Иргэдийн мэдээллийн цаг" эхэлнэ. Энэ үеэр улсын бүртгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахаас гадна иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материалын гарын авлага, товхимол зэргийг тарааж ажиллана. Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ. Утас: 344477, 99263060

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ