Засгийн газар “гадаалав”
Шинэчлэлийн Засгийн газар анх удаа Төрийн ордоноос гадуур хуралдав. Тодруулбал, өнгөрөгч долоодугаар сарын 28-нд Хөвсгөл аймагт хуралдахаар тов гаргаж, тус аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай автозамын ажлын явцтай газар дээр нь танилцана хэмээн мэдээлж байв. Хөвсгөл аймагт зарлагдсан хурлын товоос үүдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй хэл ам гарсан тул Засгийн газрын ээлжит хуралдаанаа Улаанбаатар хотноо хийсэн билээ. Харин уг хуралдааны төгсгөлд Засгийн газар дараагийн хуралдаанаа наймдугаар сарын 1-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийхээр товлосон юм.
a
Тэгвэл өнгөрөгч баасан гаригт тохиосон Шинэчлэлийн Засгийн газрын хуралдаан товлосон газраа зохиогдлоо. Энэ удаагийн хуралдааныг тус сумын иргэдийн дунд нээлттэйгээр зохион байгуулсан нь онцлог байсан ба 330 сум суурингийн төлөөлөл хэмээн Ерөнхий сайд онцолж байв. Монгол Улсын анхдагч сумдын нэг Хутаг-өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлийн авто замыг ирэх аравдугаар сарын 31-нд хүлээлгэн өгөх гэрээтэй аж. Харин Мөрөн-Тариалан чиглэлийн замыг долоодугаар сард хүлээлгэн өгөх ёстой ч гүйцэтгэгч байгууллагууд гэрээний дагуу ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Хамгийн гол уг замыг жил дамнуулан барьж, хугацаа алдаж байгаа тул Засгийн газар анхааралдаа аван ийнхүү орон нутагт хуралдсан гэнэ.
a
Засгийн газрын гишүүдийн ирц хангалттай, зөвлөх туслахууд нь мөн очсон бол сэтгүүлчдийн баг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус хурлыг сурвалжилсан юм. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн иргэдээс сум хөгжүүлэх сангийн мөнгө эзэндээ хүрч байгаа эсэхийг нээлттэйгээр асуухад хоёр иргэн зээл аваад ажил амжилттай яваа гэсэн жишээнүүд хэлсэн. Харин өрх толгойлсон нэгэн эмэгтэй тэр мөнгө танил талаараа л олддог, над шиг ядарсан хүнд олдодгүй юм байна лээ хэмээн хэлж байв. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Хутаг- өндөр сумын иргэдийн ирцийг гар өргүүлэн бүртгээд, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй сумаа хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөлдөх үүрэг өгсөн юм. Мөн Уньт-Тариалангийн авто замын ажлыг идэвхижүүлэхээр хуралдсан энэхүү хуралдаан Зам тээврийн яамныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан гэж болохоор байсан юм.
vg
Сонирхуулахад, 2010 оны наймдугаар сарын 27 нд Өмнөговь аймгийн төв Баяндалай сумын нутаг дахь Гашууны хоолой хэмээх газарт Сү.Батболдын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын тусгай хуралдааныг зохион байгуулсан. Тэд уг хуралдаанаар дэлхийн дулааралд Засгийн газар ямар ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэхээ мэдэгдсэний дагуу энэхүү хуралдааныг хийж байсан аж. Ерөнхий сайд болон хэд хэдэн яамдын сайд Өмнөговь аймагт очсон бөгөөд хуралдааны үйл ажиллагааг сурвалжлахаар сэтгүүлчдийн баг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очиж байжээ.
й
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ