Уран хатгамалд буусан Монгол ахуй
БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүн тэргүүтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн Blue Moon арт галлерейд нээгджээ. Уран хатгамалын төрлөөр дагнасан тус үзэсгэлэнд 50 гаруй бүтээл тавигдсан бөгөөд Солонгос гэхээсээ илүү Монгол ахуйг түлхүү харуулжээ. Сутай хайрхан, Алтан овооны зун, намар, морьд, Улаан цутгалан гэх мэт бүтээлээс Монголын байгалийн үзэсгэлэнг харж болно. Мөн Чингис хаан, А.Сүхбат аварга нарын дүрийг уран хатгамалаар урласан нь сонирхол татна. Солонгосын үндэсний урлаг болсон уран хатгамалд Монголын байгаль, амьтад, алдартнууд хэрхэн буусныг сонирхохыг хүсвэл Blue Moon арт галлерейг зориорой. Уг үзэсгэлэн маргааш өндөрлөх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ