Ойлгомжгүй зүйл олон байна гэв

img

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван залуугийн хамт АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-нд буюу мягмар гарагийн орой  баривчлан Төв аймгийн урьдчилан хориход хоёр сарын хугацаатайгаар саатуулаад байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Л.Ган­сүхийн өмгөөлөгч Л.Цэнд­сүрэн, Ц.Баасандорж, А.Зүм­бэрэл (н.Төмөрбаатарын өм­гөөлөгч), Ц.Ша­­рав­­нямбуу (н.Мөн­гөнтуяа, н.Даваахүү на­рын өмгөөлөгч) нар өнгөрсөн баа­сан гарагт сэт­гүүлч­дэд  мэ­дээлэл хийлээ.

6

Тэд Л.Гансүх на­рыг үндэслэлгүйгээр цагдан хорьсон гэх асуудлаар мэдээлэл  хийсэн  юм. Өмгөөлөгч нар АТГ-ын саатуулан шалгах болсон шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг нь буруутгасан юм. Үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа гэнэ. Л.Гансүхийг хоригдсоны дараахан өм­гөөлөгч Л.Цэндсүрэн түүнтэй уул­захаар очсон боловч Төв аймгийн хорих ангийн удирд­лагууд АТГ-аас уулзах зөвшөөрлийн бичиг заавал авчир гэсэн шаардлага тавьсан байна. Хуульд заасны дагуу өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг хаан боогдуулж байгаа ШШГЕГ-ын ажилтнууд хууль зөрчсөнийг прокуророор шалгуулна гэлээ.

6

Мэдээллийн үеэр Л.Гансүх нарын өмгөөлөгч нар өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэнд­сүрэн “Цагдан хорьсон, таслан сэргийлэх ажиллагаа буруу байна гэж үзэж байгаа.  Дөрвөн сарын өмнө Л.Гансүхэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, батлан даалтад гаргасан. Энэ хугацаанд Л.Гансүх гуай  ямар нэг байдлаар хууль зөрч­сөн, оргон зайлах гэсэн, мөр­дөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй. Тийм нотлох баримт, фактууд ч байхгүй байгаа.  Гэтэл таслан сэргийлэх арга хэмжээг дөрвөн сарын хугацаанд зөрчөөгүй байхад хүндрүүлж, цагдан хорих ямар шаадлага байсан юм бэ. Энэ нь өөрөө  хууль зөрчсөн үйлдэл. Энэ үйлдэлд нь прокурор, шүүх нь оролцоод явж байгаа юм. Бид Шүүхийн шийдвэрийн Ерөнхий зөвлөл байдаг юм уу, Ерөнхий шүүгчид нь хандаж энэ асуудлыг тавина. Түүнээс гадна, долдугаар са­рын 30-ны өдөр буюу цагдан хоригдсоных нь маргааш би 14:20 цагийн үед Төв аймаг дахь цагдан хорих төв дээр очсон. Улмаар тоо бүртгэгчтэй нь уулзаад, үйлчлүүлэгчтэйгээ уулзах хүсэлт тавьсан. Үнэм­лэхээ үзүүлсэн. Тэгэхэд дэд дар­гатайгаа орж уулзаад, бу­цаж гарч ирээд надад “Уулзах боломжгүй. АТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой” гэсэн шаард­лага тавьсан.  Тэгэхээр нь “Ийм хуулийн заалт байхгүй. Та нар хүний эрх зөрчиж байна. Даргатай чинь уулзая” гээд би дэд даргатай нь орж уулзсан.

6

Тэгэхдээ хууль зүйн тус­лалцаа үзүүлэх гэ­рээ болон өөрийгөө тодор­хой­лох бичиг баримтаа үзүүлж уулз­сан юм.  Тэгэхэд дэд дар­га нь “Уучлаарай, гэрээтэй юм байна.  Бид оруулъя” гэж хэлээд надад зөвшөөрөл өг­сөн.  Тэгээд өмгөөлөгчтэй уул­зах уулзалтын өрөөнд ороод үйлч­лүүлэгчээ хүлээгээд сууж байх зуур намайг дахиад дууд­сан.  Тэгээд дахиж гэрээг чинь үзье гэсэн. Тэгээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг да­хин дахин үзэж байснаа “Наад гэ­рээ чинь жинхэнэ биш бай­на” гэх маягийн юм ярьсан.

6

На­майг хуурамч гэрээ авчраад үзүүл­чихсэн гэх маягаар ярьж, АТГ-аас зөвшөөрөл авчрах ёс­той гэ­сэн.  Цаанаа бол надаас үнэм­лэх авч үлдээд, утсаар ярьж АТГ-ын байцаагчаас заавар, зөвлөгөө авч байна. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан яллагдагчийн бо­лон өмгөөлөгчийн эрхийг ноц­тойгоор зөрчсөн үйлдэл.  Ял­лаг­дагч бол өмгөөлөгчтэйгээ ган­цаарчлан уулзах эрхтэй, өм­гөөлөгч хэрэгт оролцох үеэс эх­лэн сэжигтэн, яллагдагч, хохи­рогчтой ганцаарчлан уулзах эрхтэй байдаг.  Мөн сэжигтэн, ял­лагдагчийг баривчлах, цаг­­дан хорих  шийдвэрийг биелүү­лэх тухай хуулийн 19 дү­гээр зүйлд “Хоригдсон эт­гээ­­дийн өмгөөлөгч нь хорих бай­­ранд нэвтрэхдээ үнэмлэхээ үзүүлж нэвтэрнэ” гэж заасан бай­даг.

6

Эдгээр хуулийн заал­туу­дыг ноцтой зөрчсөн.  Мөн хүний эрхийг  ноцтой зөрч­сөн үйлдлүүд болсон.  Намайг үйлч­лүү­лэгчтэй маань уулзахгүй гэх үед ШШГГ-ын хариуцлагатай жижүүр рүү залгасан.  Энэ хүн “Ямар асуудал болоод байгаа юм бэ” гэж асууж мэдээд, 20, 30 минутын дараа залгая гэ­сэн. Тэгээд эргэж залгахдаа  “АТГ-аас зөвшөөрөл авах ёс­той юм байна” гэж хэлээд ут­саа тасалсан. Энэ мэтээр АТГ-ын албан тушаалтнууд тө­рийн албан хаагчийн ажил үүрэгт хөндлөнгөөс нөлөөлж бай­на гэсэн асуудлыг тавьж бай­на.

7

Үүнийг бид зохих байгуул­ла­гуу­дад нь тавина. Цаашид ч бид энэ талаар ярьж, асуудлыг хөн­дөх болно” хэмээн ярьсан юм.  Тэг­вэл Л.Гансүхийн өөр нэг өмгөө­лөгч болох  Ц.Баасандорж “Дол­дугаар сарын 29-ний өдрөөс эх­лэн цагдан хорьсон.  АТГ-аас Л.Гансүхийг дуудан хуурч аваа­чаад байцаагч нь орой 18.00 цагийн үед цагдан хорих захи­рамжаа үзүүлээд цагдан хорьсон байгаа юм. Гудамж талбайд чирж, зарим нэг УИХ-ын гишүүд, олон нийтийн өмнө чирж, гулдчиж, хүнлэг бус харь­цаж авч явсан байна лээ. Цагдан хорих үндэслэлээ маш бүрхэг байдлаар тайлбарлаж байна. Бид тайлбарыг цагдан хорих үндэслэл хангалттай гэж үзэх­гүй байна.

7

Л.Гансүхийг Эрүү­гийн хуулийн 273.2, 150.3-т зааснаар буруутган шал­гаж байгаа. Цагдан хорих хоёр үндэслэл байдаг. Мөрдөн бай­цаал­тын явцад оргон зайлах, хэр­гийн мөрдөн байцаалтад саад болж болзошгүй гэ­сэн үн­дэслэлээр цагдан хорь­дог. Гэтэл яагаад миний үйлч­лүүлэгчийг цагдан хорьсон нь ойл­­гомжгүй. Л.Гансүх оргон зай­лаагүй. Ажлаа хийгээд л явж байсан. Хэргийн мөрдөн бай­цаалтад ч саад учруулсан үйл­дэл байхгүй. Дуудсан үед нь АТГ-т очоод л явж байсан. Ийм байхад АТГ Л.Гансүхийг хорь­чихлоо.

6

Одоо хүнийг цагдан хорьдог байгууллага нь шүүх биш АТГ болсон байна. Төв аймгийн урьдчилан хорих төв бол бусад хорих ангиа бодвол хамгийн хүнд нөхцөлтэй ан­ги. Гэтэл Л.Гансүхийг Төв айм­гийн урьдчилан хорих төвд саатуулсан нь цаанаа улстөрийн ямар асуудлыг илэрхийлж бай­гааг бид мэдэхгүй байна. Хуу­лийн дагуу оршин суугаа газ­рынх нь харьяа цагдан хорих төв буюу 461 дүгээр ангид саа­туулах боломжтой байхад заа­вал Төв аймгийн урьдчилан хо­рих төвд саатуулж байгаа нь ойл­гомж­гүй нөхцөл байдлыг бий болгож байна.

6

Өмгөөлөгчдийн зүгээс энэ нь цаанаа олон учир шалтгаантай гэж харж байгаа. Хоригдсон өдрийнх нь маргааш өмгөөлөгч Н.Цэндсүрэн  уулзах гээд очсон боловч ШШГЕГ-ын байгууллага уулзуулаагүй бай­на лээ. Өдөр 13.00 цагаас 18.00 цаг хүртэл хүлээсэн байсан. Эрүү­гийн байцаан шийтгэх бо­лон Үндсэн хуулийн дагуу гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд өмгөөлөгч авах, өмгөө­лөгч­тэйгээ уулзах эрхтэй. Энэ эр­хэнд АТГ ч тэр, ШШГЕГ ч тэр халдах эрхгүй. Гэтэл Л.Ган­сүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Энэ эрх ШШГЕГ-т байхгүй. Тиймээс бид Төв аймгийн урьдчилан хо­рих төвийн даргыг албан ту­шаа­лаа урвуулан ашигласан гэ­сэн үндэслэлээр шалгуулна. Гом­дол гаргана. Энэ дарга бол өм­гөө­лөгчийн үйлчлүүлэгчээ өмгөөл­лөөр хангах үйл ажил­лагаанд ноцтой халдсан. Ин­гэс­нээрээ өмгөөлөгчдийн нэр хүндийг нийгэмд унагаж бай­на. Бид үйлчлүүлэгчээ бат­лан даалтад гаргах хүсэлтээ хүр­гүүл­сэн. Одоо шүүгч батлан даал­тад гаргах асуудлыг эцэс­лэн шийднэ. Шүүх сүүлийн цаг­даа, прокурор, АТГ-ын хо­рих гэсэн хүн болгоныг хорь­дог байгууллага болсон бай­на. Зүгээр цаас гаргаж өг­дөг л субьект болж.

6

АТГ-аас хори­хоор өгсөн хүсэлтүүдийн бараг дийлэнхийг нь шүүхээс хорьж байна. Хуулиараа яагаад хорих захирамжийг шүүх гаргаж өгдөг юм. Шүүхэд хорих үндэс­лэ­лийг баталж, нотолж байж л хорих эрхийг олгосон. Гэтэл өнөө­дөр хоръё гэсэн болгоныг хорьж байна. Тиймээс бид шүүгчийг бас шалгуулна. Шүү­хийн Ерөнхий зөвлөлөөс ч гэ­сэн зөвлөмж гаргасан байдаг. Хү­нийг хорихдоо нотлох ба­римтад тулгуурлаж, шүүхээс гэм буруутайд тооцоогүй бол хорихоосоо өмнө баримтыг цуглуулж байж хорих захирамж гаргах ёстой гэж. Гэтэл өнөөдөр шүүх хорьё гэсэн болгоноо хорьж байна. Энэ бол Монгол Улс хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн ярьсан юм.

6

Түүнээс гадна тэрбээр ард иргэддээ хямд нүүрсээр хангасан “Нүүрс” хөтөлбөрийг харлуулах гэж байгаа АТГ-ын үйлдэлд ха­рамсч буйгаа өмгөөлөгчид  илэр­хийлэв. Учир нь ирэх өвөл Засгийн газар “Нүүрс” хө­төл­бөр хэрэгжүүлэхгүй бол ард иргэд үнэ нь хөөсөрсөн нүүр­сийг худалдаж авах болно. Гэр хо­роололд өндөр үнэтэй нүүрс худалдан авах чадваргүй нялх нойтон хүүхэдтэй айл олон байгаа. Тэднийг даарч, хөрөх асуудлыг хэн хариуцах вэ гэсэн юм. Мөн “Нүүрс” хөтөлбөрт нягтлангаар ажиллаж байсан н.Мөнгөнтуяаг АТГ-аас саа­туулж, дөрвөн сар шахам хорьж байгаа. Энэ хугацаанд АТГ-аас бүх бичиг баримтыг нь шал­гасан ч ямар тайлбаргүйгээр үр­гэлж­лүүлэн хорьж байгааг ч өмгөөлөгч нь хэллээ. Мөн Л.Гансүхэд холбогдох хэр­гийг шүүхээр эцэслэн шийд­вэрлээгүй байхад АТГ-аас 3.6 тэрбумыг идсэн, хувьдаа ашиг­ласан хэмээн буруутгаж, хэв­лэлээр нэр төрд нь халдаж бай­гаад харамсч буйгаа түүний өм­гөө­лөгчид хэлж байна. Түүнч­лэн АТГ-аас явуулж байгаа үйл ажил­лагаа Засгийн газрын бод­логыг харлуулах гэсэн улс тө­рийн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж үзэж байгаагаа ч өмгөөлөгчид ярьсан юм.

5

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hyyhed:
$ idsen l bj taaraa daa altanhyagtai hamtarsan hench bai idne dee ter tyynees ooriig medehgyi bygdiig n shorond yabuulaad $ iig n huraaj ulsad tu* e/z hynd bhad ih hereg bolno tyynii $
2014-08-05
zochin:
gansuh luivarchin bhgui bol uls oron nuursgui bolloo yu, bitgii erguuteed bgaach malnuudaa, yadarsan ail urhuuded hyamd nuurs niiluulj taarna, muuhai hulgaich nar barigdsan ne yaamaidaa
2014-08-04
ррррр:
оюутолгойг үзэглэхэд энэ хүн бас оролцсон болохоор тэр байтугай авилгын асуудал байгаа байхаа
2014-08-04
nuurs:
atg gansuhiin orond nuurs niiluulne gesen. buu sanaa zov
2014-08-04
иргэн:
төв аймаг руу оймстойгоо ачигдсан ерөнхийлөгч асаны гууль хагас дутуу ч шүүгдсэн одоо энэ нөхөр мөн л хүчиндүүлээд л ачигдлаа бүр чанга шийтгэл авах байх даа. ор үндэслэлгүйгээр хүчиндээгүй л байх даа хөөрхийг. одоо дахиад л өвөл болно ш дээ, нүүрс үгүй яана даа. /өнөөдөр гэхэд л хүйтэрцэн байна шүү/ атг арыг нь даах л байгаа даа, хараал битгий идээсэй
2014-08-04
зочин:
мөнгө идсэн гэхэд итгэхгүй байна, хууль үнэнийг олох биз дээ, монголчууд минь өөрсдөө мэдэхгүй зүйлээ битгий дэвэргэн бодож бие биенээ тамын тогоонд чанах гээд бай, өөр өөрсдийгөө л хичээж явья??????????
2014-08-04
mongol:
авлига авсан үнэн шүү хэзээ ч зүгээр хүнийг хорихгүй зөв
2014-08-04