Л.Гансүхийн асуудлаар МАН-ынхан мэдээлэл хийнэ
МАН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Өнөөдөр 13.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох уг хэвлэлийн хуралд МАН-ын удирдлагууд оролцох гэнэ. Хэвлэлийн хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний ахлах зөвлөх Л.Гансүх нарын талаар МАН-ынхан байр сууриа илэрхийлэх юм байна.
ө
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнгөрсөн сарын 29-нд саатуулагдаж, өдгөө Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдож буй. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр шалгаж байгаа юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ