"Хан хурмастын хүлэг"

img

Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач Ч.Энх-Амгалангийн "Хан хурмастын хүлэг" хэмээн бие даасан үзэсгэлэн энэ сарын зургаанд Blue Moon арт галлерейд нээгдэнэ. Дүрслэх урлагийн салбарт 26 жил ажиллаж буй түүний зургаа дахь бие даасан үзэсгэлэн нь "Хан хурмастын хүлэг" юм байна. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ сүүлийн таван жилд урласан бүтээлүүдээс сорчлон 50 гаруй зургийг дэлгэх гэнэ. Морин жилийг бэлгэдэн "Хан хурмастын хүлэг" хэмээн нэрийдсэн үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ